Сансрын агентлаг дэлхийд хамгийн аюултай гэгддэг Бенну астероидын дүрс бичлэгийг нийтэлжээ. Бенну-гийн бүтэн эргэлтийн дүрс бичлэгийг астройдоос хөрсний дээж авах зориулалттай, гариг хоорондын OSIRIS-Rex станцын тусламжтайгаар авсан байна. Энэхүү төхөөрөмж хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум гаруй миль зам туулжээ.
НАСА агентлагийн мэдээлснээр, OSIRIS-REx нь ойролцоогоор нэг жилийн хугацаанд Бенну астероидыг судалсны эцэст дээжүүд авч, сансрын орон зайн туршилт хийх юм байна. Тус аппаратыг 2023 оны есдүгээр сард эх дэлхийд буцаан авчрахаар төлөвлөжээ.
Бенну сансрын биетийг Массачусетсийн технологийн дээд сургуулийн эрдэмтэд нээсэн байна. Астрономичдын тооцоолсноор, Бенну астройд 2018 онд манай гариг руу ойртон ирэх ажээ. 2013 онд түүнийг дэлхийд хамгийн аюултай астройдоор нэрлэсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна