МАХН-ын гүйцэтгэх товчооны хэвлэлийн хурлын үеэр тус Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
"С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан. Тэгэхэд С.Ганбаатар хэлсэн үгээ давтан хэлээд би энэ дөрвөн жилд УИХ-ын гишүүнийн ажлаа хийнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ. Харин нутгийн ах Х.Баттулгыгаа дэмжие гэж бодож байгаа хэмээн надтай зөвлөхгүйгээр Ерөнхийлөгчид хэлсэн.
Тэгээд нэг үг хэлсэн. Нутгийн хоёр хүний хооронд үл ойлголцох байдал байсан юм шиг байна лээ. Тэрийг бид мэдээгүй байсан. С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө би Х.Баттулга танд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж амлаж байсан. Гэхдээ Н.Энхбаяр дарга, МАХН-ынхан маань намайг нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Би одоо уучлалт гуйж байна аа. Түүнээс хойш уулзахгүй, нүүр халуун байсан гэж хэлсэн.
Тэгэхэд би дотроо яахав хоёр эр хүний хооронд яриа болсон юм байна. Нэг нь тэр ярианыхаа тохиролцоог зөрчсөн юм байна. Одоо хоорондоо уулзаад ойлголцож байгаа юм байна гэж бодсон. Х.Баттулга ерөнхийлөгч яах вэ, тэр яриа бид хоёрын хооронд болсон нь үнээн, С.Ганбаатар нэр дэвшиж, Ардын намынхны саналыг хагалж байж, би сонгуульд амжилттай оролцох нөхцөл боломж бүрдсэн юм аа. Тийм учраас МАХН-ын даргад баярласан гэдгээ Х.Баттулга хэлж байсан. Би бол ерөөсөө хоёр хүн бие биенээсээ юм нууж улс төр хийх нь зохимжгүй гэж үздэг хүн.
Нэгэнтээ хэлснээрээ байя гэж байгаа бол хэлснээрээ байгаад, С.Ганбаатар дарга маань надтай, хамт олонтойгоо зөвлөхгүй Зариг.мн-д ярилцлага өгсөн. Дээр нь миний дэргэд Х.Баттулга Ерөнхийлөгчийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. 2017 онд тэр хоёр ярьсан байсныг мэдээгүй байж байгаад би сүүлд мэдсэн. Ийм маягаар хоёр хүн хоорондоо ярьдаг байдлыг өөрчлөх ёстой. Энэ удаагийн сонгуульд С.Ганбаатар дарга маань Эрдэнэтийн сонгогчдынхоо төлөө ажиллана гэж байр сууриа илэрхийлсэн учраас сонгуульд нэр дэвшихгүй болов уу гэж бодож байгаа." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
46.142.200.18
Энхбаяр гуай ямар нэгэн юманд голыг нь олдог шудрага хүн. Үнэн бодит зүйлийг ярьдаг .
Хариулах192.82.77.180
Энхбаяр аа!!! Таны яриагаар бол 12 жил Баттулга гэх хүнд ерөнийлөгчид дэвших зам нь саад боллоод бйнаа даа.Харамсалтай нь хөөрхий муу Баттулга сүүлийн 4 жилд л ерөнхийлөгч байлаа. Арай л гүтгээд байна уу даа??? Энэ гүтэглэгийн ард ямар эрх ашиг байна аа
Хариулах202.9.40.200
ганбаатар ерөнхийлөгч болбол монгол будаа сагсуу боловсрол дорой олон улсад энэ балай монголыг шороотой хутгана
Хариулах64.119.21.70
Ганбаатар бол Баастайхүүгийн дэргэд жинхэн хүн шиг хүн байхгүй юу базарваань.
Хариулах202.9.46.197
гэхдээ ХИНШҮҮ-тэй, базарваань.
64.119.20.86
Удахгүй Ганбаатар АН-д элсэх нь тодорхой боллоо. Энэ улс төрийн янхануудыг яана даа.
Хариулах203.91.115.51
Ганбаатарын хорогдох байр Баттулга хаана байна тэнд
111.199.60.152
ganbaatar hezee ch ter hogiin namd elsehgui ter baastai huu bish
103.229.120.146
Ganbaatar haanaas ch ner devshsen garna Enhbayr bol tugjil
Хариулах202.9.46.197
Энэ Хоёр яг таарсан таар шуудайнууд.
111.199.60.152
enhbayar arai ch dee uhdel
202.126.89.201
Ene sug suuder enkhbayar dald oroh boloogui uiuy
Хариулах122.201.24.96
Dur eznee golohgui, dund chomog suujee ... gej unen yum da.
Хариулах