Ерөнхийлөгч бүх нийтээр ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ сурах тухай уриалга гаргана

С.Гандэлгэр
2021/09/02

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Зөвлөлийн дарга С.Дулам болон Ажлын албаны дарга, гишүүд Зөвлөл, Улсын нэр томьёоны комисс, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, угсаатны бүлгийн хэл, аман аялгууны судалгаа, хээрийн шинжилгээ, нэр томъёо, бичгийн чулуун соёлын өвийг хамгаалах, монгол бичгийн олон улсын стандартын кодчилол, Монгол хэлний үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил зэргийнхээ талаар товч танилцуулав.

Arslan.mn

Монголд ажиллах гадаадын дипломат ажилтнуудын монгол хэлний сургалтыг дэмжих шаардлага байгааг Ерөнхийлөгч хэлэв.

Хүүхдүүдийн монгол хэлний сургалтад онцгой анхаарах, монгол хэл сурах хүсэлтэй гадаад оюутнууд, монгол судлаачид болон Монголд ажиллах гадаадын дипломат ажилтнуудын монгол хэлний сургалтыг дэмжих шаардлага байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.

Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах, тухайлбал Соёлын яаманд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг бусад яаманд хэрэгжүүлэх, цахим хөрвүүлгийн программ, алдаа шалгуур бүтээх, монгол бичгийн авиа зүйн загварын ЮНИКОД нэвтрүүлэхэд анхаарахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлд үүрэг болголоо. Мөн бүх нийтээр үндэсний бичгээ сурах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч уриалга гаргаж, бүх шатны байгууллагад эрх бүхий байгууллагаар дамжуулан чиглэл өгөх боломжтойг хэлэв.

Нэр, хаягаа кирилл болон үндэсний бичигтэй хослуулан бичиж хэвшсэн аж ахуйн нэгж, байгууллагад татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байх шийдэл байгааг ч тэмдэглэлээ.

Цаашид Монгол орны газар зүйн мартагдсан, өөрчлөгдсөн нэрийг сэргээх, хамгаалах тухай зарлиг гаргаж, үндэсний хэмжээний дата сан хөмрөг үүсгэх нь үр дүнтэй гэж үзэж байгаагаа дурдав. Ерөнхийлөгч мөн нэр, хаягаа кирилл болон үндэсний бичигтэй хослуулан бичиж хэвшсэн аж ахуйн нэгж, байгууллагад татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байх шийдэл байгааг ч тэмдэглэлээ.

Arslan.mn

Хос хэлээр боловсрол эзэмшихийг хуульчлах, МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний бага ангийн багш бэлтгэх анги нээх, гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний боловсролд анхаарах, Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний соёлын их тайлбар толь бүтээхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн зүйл, 74 зорилт бүхий Төрөөс хэлний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дууссан байна.

Өнөөдрийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нар оролцлоо.



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.27
    2021/11/17

    ЗӨВ ШҮҮ

    Хариулах
  • 66.181.161.118
    23 цагийн өмнө

    Tegeed yaj yrhiin ene bol buruu shidver

    Хариулах
    • 202.9.40.27
      2021/11/17

      Чи англи хэл мэддэггүй юм уу

  • 66.181.161.118
    23 цагийн өмнө

    Bid tegeed ongorsonluugaa butsaad Xydtiin irehcheeld orhiimuu

    Хариулах
  • 37.120.236.3
    Өчигдөр

    Сайн байна

    Хариулах
  • 128.239.200.6
    Өчигдөр

    Бидний босоо бичиг уламжлалт соёлын дархлаа. Өвөр Монголд Монгол хэл бүр заахаа больсон.

    Хариулах
  • 202.9.40.186
    2021/09/07

    uur hiih ym oldohgvi l baigaan bhdaa odoo vndesnii heliig min ustgaad uwur mongol bolgood ustgah gej bgaan bizdee muu nohoi

    Хариулах
    • 202.9.40.27
      2021/11/17

      Хийх ёстой ажлаа хийж байна

  • 66.181.166.134
    2021/09/06

    Sur gej urialah ene teriin shou ali ert hotsrogdsoon. Odoo ali ertiin surchihsan, surch bgaa, surah humuusiinhee niigmiin heregtseeg shiidej, ene bichgee hudan shig toriin bichig bolgooch. Yundaa dulegneed bgaa yum be. MB-ee toriin bichig bolgoj l hamgaalag gantshan arga uldsen.

    Хариулах
  • 66.181.191.21
    2021/09/05

    Зөв шүү; Бидний 1000 гаруй жилийн түүх энэ бичгээо бий.

    Хариулах
  • 192.82.67.84
    2021/09/02

    zasss uuruu ch medehgui baij

    Хариулах
    • 202.126.90.80
      2021/09/05

      Юу ч мэдэхгүй байж ингэж балайрч байхаа боливол яасан юм.

    • 202.179.25.183
      2021/09/03

      Монгол бичиг сурахын ач холбогдол нь юу юм бэ? ойлгохгүй байна бид дэлхий ертөнцтэй харьцана гэж л байгаа бол крил үсэг чинь ойр хурдан богино хугацаанд сурна биздээ монгол бичиг үзээд хаанаас юу олж мэдэх юм хэдэн түүхээ л үзнэ биздээ өөр юу байна. Харин ч нөгөө хятад ах нар нь бүх зүйлийг тайлах болно биздээ. Өвөр монгол шиг болох юм биш биз. Бидэнд одоо байгаа бичиг чинь яагаад байгаа юм болж л байгаа шүү дээ хүүхдүүд маань дэлхийд амьжилт гаргаад гэхдээ шинэжлэх ухааны хичээл, физик, геометр, математик гэх мэт хичээл илүү хүндрэлтэй болно байх гэж харж байна.