Энэ оны нэгдүгээр сард Колумби улсад анх илэрсэн коронавирусийн мутацлагдсан хувилбар “Mu”-г судалж байгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлжээ.
Шинжлэх ухаанд B.1.621 нэрээр бүртгэгдсэн уг хувилбарыг одоогоор “анхаарал татаж буй хувилбар” ангилалд оруулаад байгаа юм байна.
“Mu” хувилбар вакциныг эсэргүүцэх чадвартай байж болзошгүй нь санаа зовоож байгаа бөгөөд хувилбарыг бүрэн танихын тулд үргэлжлүүлэн судлах шаардлагатайг ДЭМБ-ын тайланд мэдээлжээ.
ДЭМБ одоогоор Альфа, Дельта, Бета, Гамма дөрвөн хувилбарыг “аюултай хувилбар” ангилалд оруулаад байгаа бол өөр таван хувилбарыг “анхаарал татаж буй хувилбар” ангилалд оруулжээ.
Тэдний нэг нь “Mu” хувилбар юм. “Mu” хувилбар анх Колумби улсад илэрснийхээ дараа Өмнөд Америкийн бусад улсууд, Европт бүртгэгджээ.
Эх сурвалж: AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна