Монголд мөнгө угааж байсан 800 хятадын толгойлогчдод ЯЛ ОНООЛОО

2021/09/03

Өнгөрсөн 2019 онд манай улсад БНХАУ - ын 800 иргэн орж ирж , цахим сүлжээ ашиглан мөнгө угааж байсныг илрүүлсэн . Тэгвэл тэднийг толгойлж байсан хятад иргэдэд Монголын шүүхээс ял оноолоо .

Тодруулбал , Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БНХАУ - ын иргэн Шүй Хуй Хуан / Xu Hui huang / , Хуан Яао Шэн / Huang Yao Sheng I , Eэ Чин Хуй / Ye Quing Hui / , Нарису / Narisu / , Хуан Ши Бин / Huang Shi Вin / , Лиан Жү Фен / Liang Ju Feng / нарын 6 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 01 - ний өдөр товлогдон 2 өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан байна . . 

Шүүгдэгч Шүй Хуй Хуан , Хуан Яао Шэн , Eэ Чин Хуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан      гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр                  зүйлийн     1 , 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус бүрийг 2 жил хорих , 

Шүүгдэгч Нарису , Хуан Ши Бин , Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 ,  3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  тус бүрийг 1 жил хорих , 

Шүүгдэгч Шүй Хуй Хуан , Хуан Яао Шэн , Eэ Чин Хуй , Нарису , Хуан Ши Бин , Лиан Жү Фөн нарыг залилах  гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 , 2 , 3.1 дүгээр зүйлийн 1 , 3.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь  хэсэгт зааснаар тус бүрийг 3 жил хорих ялаар шийтгэж , 

Шүүгдэгч Шүй Хуй Хуан , Хуан Яао Шэн , Eэ Чин Хуй нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн , нийт  биечлэн эдлэх ялыг тус бүр 5 жил хугацаагаар хорих , 

Шүүгдэгч Нарису , Хуан Ши Бин , Лиан Жү Фөн нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн , нийт                  биечлэн эдлэх ялыг 4 жил хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна. 



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 1.75.212.56
    2021/09/05

    Муу сүгнүүдэд томхон ял оноогооч ! Япон улсад Хятад, Ветьнам иргэд голдуу хулгай, залилан гэх мэт хэргэ хийдэг ! Ийм муухай улсын иргэд манай улсад их хэмжээгээр орогнож байна. Тэд өдөр биш орой шөнийн цагаар муухай ажилаа хийж байдаг ! Манай цагдаагийнхан хахууль аваад чимээгүй өнгөрдөг нь үнэн шүү ! Бүгдийг нь хөөж зайлуулах хэрэгтэй !

    Хариулах
  • 66.181.161.64
    2021/09/04

    Ахан шатны шүүх 9 болон 12 жилийн ял өгөөд хорих ангид ялаа эдлэж байгаа хүмүүс Зарим нэг нь ковидоор өвдөж хорвоог орхисон гнж сонссон Ялыг нь хөнгөлж дээ

    Хариулах
  • 202.126.89.227
    2021/09/04

    Ингэж байтал хэрэгтэн шилжүүлэх гээч юмаар гарах байхдаа

    Хариулах
  • 202.126.89.18
    2021/09/04

    Оруулж ирсэн нь яасан бол...

    Хариулах
  • 120.136.124.89
    2021/09/03

    Yun baga jil ugdiin ? Shorond orood amitan bolno do

    Хариулах
  • 202.55.188.46
    2021/09/03

    Boljdee, dawarsan nowshnuud,,

    Хариулах
  • 202.21.108.27
    2021/09/03

    olon myangan hvmvvs hohirood vldlee hohirliig ni yaj baragduulah uu yal onooloo ch geh shig the arai ch dee

    Хариулах
  • 192.82.87.48
    2021/09/03

    Baga yl ogson bna

    Хариулах
  • 66.181.161.97
    2021/09/03

    Толгойлогч нь үнэхээр мөн бол болж дээ сугараад үлдчээгүй биз!!!

    Хариулах
  • 66.181.161.51
    2021/09/03

    Үхсэнийх нь ял оноох....ингэж ял оноосон нэр зүүж байхаар дахиж хилээр оруулахгүйгээр хөөж гаргах хэрэгтэй

    Хариулах
    • 202.126.89.196
      2021/09/03

      Yag2

  • 64.119.18.115
    2021/09/03

    Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж бсан залуучуудыг яллачихаад.Ши Жиньпин ахаасаа мөнгө авсан бх даа.

    Хариулах