“Хангарьд сити-1”-ийн барилгаас төмөр унаж, ХҮН НАС БАРЖЭЭ

2021/09/03

ХУД-ийн Дөрөвдүгээр хороо, Яармаг орчимд баригдаж буй “Хангарьд сити-1”  хотхоны барилга дээрээс төмөр унаж, хүн нас барсан хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, барилгын зургаан давхраас сапу төмөр унаж, 45 настай А-г цохиж, амь насыг нь хохироожээ. Хохирогч тухайн барилгад гэрээгээр үүрэг гүйцэтгэж байсан “Интас наран” ХХК-ийн ажилтан юм байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн эсэх асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж, цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.