ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийг ажлаас нь чөлөөлж, Ц.Билэгтсайханыг томилжээ

С.Гандэлгэр
2021/09/07

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан байна. 

Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард тус албанд томилогдсон бөгөөд дөнгөя сая ЭМЯ-аас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг баталгаажуулсан гэж эх сурвалж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийг үүрэгт ажлаас нь ийнхүү чөлөөлсөн бөгөөд ямар шалтгаанаар чөлөөлсөн нь тодорхой бус байна.

Харин энэ талаар өөрөөс нь тодруулахад “Ажлаа өгсөн” гэсэн юм.

Түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг томилжээ. Түүний хувьд 2014 оноос хойш тус эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа юм. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.233
    14 цагийн өмнө

    Mundag udirdagch. Mundag medlegtei. Darga hun iim l bh yostoi. Darga nart dolidogonoj, ajilchdaa alchih geed bdag zarim negen dargiin geneetei garuudiin hajuud jinhene er hun.

    Хариулах
  • 66.181.177.140
    2021/09/08

    ЭМЯ-ны сайдыг 2-р эмнэлгээс татсан шүү дээ. Тэхээр Яамны сайдын арын хаалга л байхгүй юу.Даргын хэнээтэй юмнууд ичдэггүй юм байхдаа.хамт хэдэн жил ажиллачихаад өөрөө байх байхгүйгээч мэдэхгүй байж хүн татаад байхдаа яахав дээ.

    Хариулах
  • 59.153.112.235
    2021/09/07

    Ажлаа хийж чадаж байгаа хүнийг яахаараа сольдог юм бэ, хэн нэгний захиалгаар уу

    Хариулах
  • 119.40.98.153
    2021/09/07

    цэгцтэй яг цэргийн хүн шиг ,элдэв хуурамч дүргүй сайн ажиллаж байсан хүнээ ажил нь гарт нь орж байхад яагаад халчихавдаа

    Хариулах