“Токио-2020 паралимпын наадамд оролцсон баг тамирчид эх орондоо ирлээ. Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр:
“Ард түмнийхээ итгэлийг алдаагүйдээ баярлаж байгаа. Талийгаач дасгалжуулагчийнхаа захиасыг биелүүлсэндээ баярлаж байна. Ар гэрийн амьдрал бүхий л асуудлыг миний ээж хариуцаж, дааж явдаг. Тамирчин хүнд ар гэр маш чухал. Бүхий л амжилтын минь ард ээж минь байсан. Ээждээ хайртай , ээжийгээ бага ч гэсэн баярлуулсандаа сэтгэл өег байна. Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориуллаа. Ирэх паралимпэд амжилттай оролцож, ард түмнээ ахиад баярлуулах болно.
Бэлтгэлээ хийж байхдаа 260кг өргөж байсан. Сая зургаан сард коронавирусээр өвчлөөд эдгэсэн. Бэлтгэл ерөнхийдөө суларсан. Өөрийн эрхгүй ядраад байдаг юм билээ. Хүч унадаг юм билээ. Яг л 250кг өргөнө гэсэн сэтгэхүйтэй бэлтгэлээ хийсэн, дээшээ ерөөсөө ороогүй. Тайван энийгээ барьж байгаад л орсон. Миний хувьд боломж 100 хувь байсан. Бэлтгэлдээ одоо ингээд орно. Парисын олимп гуравхан жилийн дараа болно. 10,11 сараас том том тэмцээн, дэлхийн аварга зохион байгуулагдана. Тэрэндээ бэлдэж өөрийнхөө рекордыг эвдэнэ гэж бодож байна." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.68.247
Шунал гэж юу донгосож бнаа Хөдөлмөрийн баатар цолоо шуурхай өгөөрөй
Хариулах88.116.92.142
Яасан шуналтай хог вэ
Хариулах66.181.161.102
За одоо төр засаг нь дэлхийн ,Олимпын аваргадаа Хөдөлмөрийн баатар цолыг харамгүй өгөх байлгүй дээ ард түмэн харж л байгаа шүү .
Хариулах