Замын-үүд боомт дахь ХМХАлбаны 2021/09/03-ны байдлаар хилээр нэвтрүүлж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрснийг газар дээр нь шийдвэрлэж зохих арга хэмжээг авлаа. Үүнд: ус цэвэрлэгч бодис хаяг шошгын зөрчилтэй байсныг тогтоож зөрчлийн тухай хуулиар хариуцлага оноов. Мөн ялаа, хулганы нааллдаг хор импортлохдоо хяналт шалгалтаас зайлсхийсэн, барилгын өргөн хэрэглээний бараа болох фанерийг тээвэрлэх горим зөрчсөн, полистрол хавтан, нийлэг хальсан уут, азбест, химийн бодис оруулж ирэхдээ баримт бичгийн зөрчилтэй байсныг тус тус шалгалтаар тогтоож хурааж авах, зөрчлийн тухай хуулиар шийтгэх арга хэмжээнүүд тус, тус авч шуурхай ажиллаа.
Үүнээс харахад манай иргэд, аж ахуйн нэгжүүд хилээр оруулж ирж буй хүнс, өргөн хэрэглээний бараа, ялангуяа химийн бодисийг зохих журмын дагуу бичиг баримт бүрдүүлэлгүй арга саам хийж хяналт шалгалтаас бултах, хуурамч бичиг баримт бүрдүүлж хэвшчихсэн үзэгдэл ажиглагдаж байгааг анхааруулах нь зүйтэй болов уу. Бараа бүтээгдэхүүнээ үнэн зөв мэдүүлж, төрийн байгууллагын тавьж буй шаардлагыг биелүүлэн хаана хаанаа хүндэтгэлтэй ажиллавал хүндрэл, бэрхшээл багасах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.197
Ene hog zargag hontsiin shees hontsiin huuhed boliooroo
Хариулах