МУБИС-ийн 300 оюутан ургац хураахаар Төв аймгийн Жаргалант сумыг зорив

С.Гандэлгэр
2021/09/11

Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн Биеийн тамирын сургуулийн 25 багш, 2-4 дүгээр дамжааны 300 гаруй оюутан “Алтан намар аян”-нд нэгдэж, ургац хураахаар Төв аймгийн Жаргалант сумыг зорилоо.

Ургац хураалтад оролцох багш, оюутнууд сайн дураараа явж байгаа бөгөөд нийт 14-21 хоног ажиллах юм. Энэ хүрээнд МУБИС болон тариаланчид, Жаргалант сумын Засаг дарга нар гурвалсан гэрээ байгуулсан байна. Тодруулбал, ургац хураалтад оролцох хугацаанд оюутнуудын хичээлдээ сууж чадаагүй хоногийг нөхөх асуудлыг МУБИС хариуцах бол оютнуудын аюулгүй байдлыг Жаргалант сум, цалин хөлсийг тариаланчид хариуцах аж.

Цар тахлаас сэргийлэх үүднээс оюутнуудын байрлах байрны хажууд тусгаарлах өргөө гаргах шаардлагыг тариаланчдад тавьж байгаа аж. Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөөнд байрлуулж, шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.191
    2021/09/11

    Batlangin oyutnuud bas yvsn.Ymar nohtsol baidald bga talaar etseg ehchuud ymarch medeelelgui bgd bga shu.

    Хариулах
    • 202.126.90.157
      2021/09/12

      Batlangiin shineer elssen sonsogch nar haana urgats huraaj baigaa talaar medeelel uguuch