Л.Оюун-Эрдэнэ бол хамгийн тэнэг Ерөнхий сайд. Тэр хар амиа бодоод чимээгүй сууж байхгүй Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тосны үйлдвэр байгуулна гэж далжиганаж, Багануурын 400 Мвт, Эрдэнэбүрэнгийн 92 Мвт, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт-ын суурилагдсан чадалтай цахилгаан станц барина гэж томорч байгаад оросуудын дургүйг хүргэв. Оросууд гэрээний үүргээ зөрчин өгөх ёстой шатахуунаа өгөхгүй хэмээн шантаачилж, гэрээ байгуулаад мөнгөө авчихсан хятадууд ачуулах ёстой шатахуунаа саатуулав. Өөрөөрхэлбэл Монголчууд өөрсдөө цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг хангаж, өөрсдөө газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа нь ах нарт таалагдахгүй байна. Угаасаа ч үеийн үед ийм л байсан. Сүүлийн 30 жилийн дотор Монгол Улс 5 том чадлын цахилгаан станц барих төсөл боловсруулж, 10-аад удаа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг цаасан дээр гаргасан. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнээс өөр ямар ч ерөнхий сайд газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор, том чадлын станц барихаар зоригтой хөдлөөгүй. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “зодуулах” ёстой. Зодох зодохдоо бүүр чанга зодуулах ёстой болчихоод байна. Орос, хятадын шатахууны асуудал дээр дөрөөлөн “амьд” эсэх нь ч сураггүй байсан баахан улс төрчид босч ирэн “Жагсааад алаад өгье, Огцруулаад хөөгөөд явуулья” хэмээн хашгирч Жагар тэргүүтэй нөхдүүд төрийн ордны хаалгыг гаднаас нь битүү шавардаад төрийн ордонд байгаа бүх хүнийг өлсгөж алья хэмээн уриалж байна. Үнэндээ шатахууны хомсдол бол ард түмний зовлон, Засгийн газрын зовлон. Гэвч энэ зовлонгоос ашиг хонжоо хайчид хэт олноороо гарч ирж иргэдийг шатахууны асуудал биш улс төржин орилж хашгирагчдын асуудал илүү зовоож эхэллээ. Монголчууд бие биенээ үгээр мэрэхийг харж суугаа харийнхан удахгүй үсээ зулгаалцан цусаа урсгахыг хүсч байгаа. Зарим иргэний хөдөлгөөн, улс төрийн эвсэл тэмцэгч жагсагч нар галныхнаас санхүүжилт авч сүртэй жагсаал хийхээр бэлтгэж байгаа гэдэг мэдээлэл ч цацагдаж эхлэв. Зарим нөхөд энэ асуудлыг нөхөн сонгуулийнхаа гол сурталчилгааны зэвсэг болон ашиглаж байна.
Хоёрхон улстай хиллэдэг, эдийн засгийн хувьд хоёр хөршөөсөө хараат, далайд гарцгүй, шатахуун, цахилгаан эрчим хүчний хувьд ч хамааралтай Монголчууд яагаад баялаг бүтээгч бус харин бусдаас горьдогч болж хувирсныг өөрсдөө эрүүл ухаанаар бодоод үз. Монголчууд газрын тосоо өөрсдөө нэрж, өөрсдөө цахилгаанаа үйлдвэрлэх санаачлага гарах бүрт бид байнга шантаажинд орж, дарамтлуулж дээрэлхүүлсээр ирсэн. Одоо болно. Улс төржиж хэрэлдэж биш харин улс орноос хараат бус байхын төлөө эвлэлдэн нэгдэх цаг ирснийг бидэнд дахиад л сануулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.18
Монгол туурга тусгаар улс. Хийж чадах бүх зүылээ хийх нь зөв. Энэ хоёр хөршийн хараанд байх хугацаа дууссаг. Эдний цаана МАНАН энэ элдэв ажиллагааг зохион баыгуулж баыгаа. Ард түмэн болгоомжтоы байгаарай
Хариулах202.126.88.207
Хэзээ болтол хүлээж, хэний эрхэнд байх юм бэ???... ОДОО хийхгүй хэзээ хийх вэ???... Хэр зэрэг дарамтлахыг нь харъя!!!... яадаг юм бэ... Айгаад байх юм алга!!!... Орос, Хятад хоёр хэзээ?... ямар?... байсан үүх түүхээ мэдэж байгаа... зүгээр л зөвлөөд, туслаад явж байвал өлзийнаа өгнө шүү дээ!!!... өвөг дээдсийн минь буян заяа... БИДНИЙ МОНГОЛЧУУД БОЛ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ!!!... ӨРӨӨЛД ТУСТАЙ Л АРД ТҮМЭН... шүү дээ...
Хариулах