2021 оны өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн цар тахлын улмаас өндөр түвшний хяналт шалгалт дор цахимаар зохион байгуулагдлаа.
Монгол Улсаас 10 насны охидын ангилалд Дархан-Уул аймгийн М.Цэлмэг есөн өргөөс найман оноотой тэргүүн байр эзэлж, өсвөрийн шатарчдын Зүүн Азийн Аварга болжээ.
Мөн тус насны ангилалд Сүхбаатар аймгийн Энхмөнхийн Гэгээнээ хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртжээ.
Харин 16 насны охидын ангилалд Дорнод аймгийн Хэрлэнзоригийн Урангоо гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна