Хүний амь хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдийг илрүүлж, шалгаж эхэлжээ

2021/09/27

Дундговь аймагт сураггүй алга болсон иргэний зэрэмдэглэсэн цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар  ЦЕГ-аас тодруулахад:  “Энэ 2021 оны есдүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт иргэн Н  29 настай, эрэгтэй нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон. Уг иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран ажиллах явцад 2021.09.24-ны өдөр иргэн Н-ийг нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гаднын нөлөөтэй нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б,М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна