УОК: Хоол үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг 22 цагаас хойш хязгаарлана

7 цаг 49 минутын өмнө

 УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан: Коронаврусийн тархалт цаашид 5-10 жил үргэлжилнэ гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Тиймээс амьдралын шинэ хэв маягт шилжих, дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын хууль, журамд нэн яаралтай өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх шийдвэр  гаргалаа.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:   Битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны 11 дүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ. 

Мөн оюутны дотуур байранд халдвар их байгаа учраа тусгаарлах байрны асуудлыг шийдэх, халдвар авсан оюутнуудыг тусгаарлан ажиглах, эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон гэв.

ЭМ-ийн сайд С.Энхболд: Улсын хэмжээнд 27 мянга гаруй ортой ч өнөөдөр 21700 орон дээр тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан. Өчигдөр гэхэд нэн хүнд маш эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэж чадахгүй 200 хүн байсныг харьяа эмнэлгүүддээ татан авсан. Эхний ээлжид архаг суурь өвчтэй, жирэмсэн, ахмад настай хүмүүсээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 288 мянган хүн III тундаа хамрагдаад байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.30
    5 цагийн өмнө

    Архичид эр эм гэлтгүй ихэслээ. Ниыгмийн чиглэлийн их дээд сургуулийн оюутнууд судалгаа хийж ямар учраас ийм архичид үүсээд бгаа судлах нь зүйтэй байх.

    Хариулах