Торгуулиа төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлж торгоно

С.Гандэлгэр
2022/04/13

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нарын гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 24-нд өргөн мэдүүлсэн.

Хууль санаачлагчдын зүгээс торгохоос өмнө, сануулах заалттай хууль санаачиллаа хэмээж байсан. Гэтэл тус хуулийн төсөлд торгуулиа төлөөгүй бол торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх заалт орсон талаар иргэд бухимдаж байна. 

Иргэн торгуулиа төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой болох юм. 

Тодруулбал тус хуулийн төслийн: 

5/3.11 дүгээр зүйл. “Торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх”

“1.Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийг төлөхгүй хожимдуулсан хугацаа, төлөх ёстой торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлж болно.”

           3/3.4 дүгээр зүйл.”Сануулах шийтгэл”       

          “1.Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил гаргасан этгээдэд уг зөрчлийг дахин гаргахгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг сануулах шийтгэл гэнэ.”

           “2.Сануулах шийтгэлийг зөвхөн энэ хуулийн тусгай ангид оногдуулж болохоор заасан тохиолдолд хэрэглэнэ.”

           “3.Сануулах шийтгэлийн хэлбэр нь цаасан болон цахим хэлбэртэй байж болох ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу хэрэглэнэ.”



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.53
    2022/04/17

    цагдаа нар зөрчил гаргуулахгүй зохицуулах үүрэгтэй биз дээ.тэгэхэд манай цагдаа нар бол хэн зөрчил гаргаад гэрэл дохилгоор гараад ирэх бол гээд отоод торгох гээд зогсож бхйдаг .....тэгээд бэлэн мөнгөний сонирхолтой шүү....

    Хариулах
  • 202.126.89.158
    2022/04/16

    Дүрмээрээ яв тэгвэл чамайг хэн торгох юм. Нээх эсэргүүцэпсэн юм бичиж гэнэ. Торгуулиа төлөхгүй бол тодорхой хугацаа өгөөд журмын хашаанд шууд ач гэдэг бол маш зөв гаргалгаа.

    Хариулах
  • 139.5.218.84
    2022/04/16

    Торгуулиа төлөхгүй бол нэг сарын хугацаа өг. Тэгээд шууд журмын хашаанд хий. 60 к гаа торгуультайгаа төлөөд машинаа авдаг болго. Тэгж байж наад оркуудад чинь ойлгуулна уу гэхээс өөрөөр ойлгодог ч нөхдүүд биш байхаа.

    Хариулах
  • 213.87.156.168
    2022/04/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.19.144
    2022/04/13

    Би том тэрэг барьдаг хүн. Тээврийн цагдаа нарын шантаач бүр хэрээс хэтэрлээ. Бичиг баримт хурааж авчаад өгөхгүй торгохгүй шантаачилж баыгаад бэлэн мөнгөөр сольно. 20, 30 байдаг бсан голдог болжээ.

    Хариулах
  • 202.55.188.101
    2022/04/13

    Torguukia yaj toloh we gej ydaj bhad yun 50%nemeh. Yaj amidruulked bgan be hooy. Amidral olon uchir shaltgaantai bdag shv durakuda

    Хариулах
  • 192.82.78.121
    2022/04/13

    Ажлаа хий биш ер нь төрөөс зайлуулах хэрэгтэй болсон байна даа

    Хариулах
  • 43.242.243.118
    2022/04/13

    Bolio har llruudaa Tom Tom hulgai hiisen hulgaich naraa l torgo bitgii gemgvi bga ard tvmnee darlaad bai hogiin novshnuud

    Хариулах
  • 122.201.21.26
    2022/04/13

    УИХ-н 4 жил нь талаасаа хэтэрч байгаа, гол ажил нь шинээр хууль санаачлах, хуулийн төсөл барих....... Арай гайгүй толгойтой боловсролтой гишүүд нь гадны улс орнуудын хууль энэ тэрийг судалж, улсынхаа өнөөгийн байдалд тохирохуйц хуулийн төслүүдийг санаачилж байхад/хөрөнгийн зах зээл, крипто гэх мэт/, энэ мэтийн хэдэн толгой муутай нөхдүүдийн хийж сэтгэж чадах нь л энэ юмдаа хөөрхий.... Энэнээс дээш сэтгэж чадахгүй л дээ.....

    Хариулах
  • 202.9.40.224
    2022/04/13

    unen llruud shuu. ard tumen tun udahgui tesrenee harj baigaarai

    Хариулах