Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул хэмээх газраас илэрсэн хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө 2 гараараа тулан зогсож буй дүрслэлтэй хадны зургийг судлаачид бөхийн барилдааныг харуулсан дүрслэл хэмээн таамагласан байдаг. Энэхүү хадны зураг нь он цагийн хувьд 7-11 мянган жилийн өмнө буюу Хүрэл зэвсгийн үед холбогдох бөгөөд энэ үеэс бөхийн барилдаан үүссэн хэмээн үзэж болох чухал баримт юм. Уран мэхийг уралдуулан, авхаалж самбаа, арга чадлаа сорин барилддаг үндэсний бөх нь үнэлж баршгүй соёлын өв, өнө мөнхөд өвлүүлэн үлдээх учиртай уламжлалт спортын нэг билээ. Өдгөө Үндэсний их баяр наадмаар болон онцгой тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулдаг хүчит бөхийн барилдааныг 2011 оны 09 дүгээр сард үндэсний бөхийн тусгай арга хэмжээ болгон зохион байгуулж, 6016 бөх барилдсанаар “Хамгийн олон оролцогчтой барилдаан” хэмээн Гиннесийн номд бүртгүүлсэн түүхтэй.
Бөхчүүд наадам эхлэхэд зүүн, баруун жигүүрээс цолны эрэмбээр цувран гарч, өөр өөрсдийн засуулыг тойрон дэвж ёсолно. Барилдаан эхлэхээс өмнө болон дуусах мөчид дэлэх, дэвэх, өрөх, шавах, тахим өгөх, авах хөдөлгөөн нь нэг талаас бөхийн спортын урлаг, ёс уламжлалыг илтгэдэг бол нөгөө талаас бие халаах ач холбогдолтой юм. Наадмын үеэр бөхчүүд өөрийн засуул, зөвлөгчтэйгөөр барилдах бөгөөд засуул нь гурав, тав, долоогийн даваанд бөхөө цоллодог уламжлалтай.
Тэгвэл 1922 оноос 2020 он хүртэлх Үндэсний их баяр наадмын түрүү бөхчүүдийн мэдээллийг та бүхэнд хүргэе:
Он | Барилдсан бөх | Түрүүлсэн | Цол | Харьяалал |
---|---|---|---|---|
1922 | 704 | Г.Вандан | Улсын аварга | Архангай, Батцэнгэл |
1923 | 704 | Г.Вандан | Улсын аварга | Архангай, Батцэнгэл |
1924 | 674 | С.Шагдар | Улсын арслан | Завхан, Баянхайрхан |
1925 | 640 | Г.Самдан | Улсын аварга | Хэнтий, Баянхутаг |
1926 | 640 | Н.Жамьян | Даян аварга | Архангай, Цахир |
1927 | 960 | О.Аюур | Улсын арслан | Өвөрхангай, Сант |
1928 | 512 | Н.Жамьян | Даян аварга | Архангай, Цахир |
1929 | 1000 | Б.Банзар | Улсын арслан | Архангай, Өлзийт |
1930 | 864 | С.Шагж | Улсын арслан | Завхан, Тосонцэнгэл |
1931 | 600 | М.Бэх-Очир | Улсын арслан | Булган, Бугат |
1932 | 1000 | П.Бат-Очир | Улсын арслан | Төв, Дэлгэрхаан |
1933 | 880 | М.Лхагва | Улсын арслан | Завхан, Идэр |
1934 | 1024 | Х.Дэлэг | Улсын арслан | Архангай, Өлзийт |
1935 | 720 | Л.Чимэд | Улсын арслан | Төв, Мөнгөнморьт |
1936 | 1024 | Л.Балсан | Улсын арслан | Дорнод, Чойбалсан |
1937 | 896 | Ш.Гилэг | Улсын арслан | Дорнод, Гурванзагал |
1938 | 800 | Б.Төрбат | Улсын арслан | Архангай, Жаргалант |
1939 | 512 | Б.Түвдэндорж | Дархан аварга | Булган, Хангал |
1940 | 512 | Ш.Ванчинхүү | Улсын арслан | Ховд, Буянт |
1941 | 448 | Б.Түвдэндорж | Дархан аварга | Булган, Хангал |
1942 | 360 | Ө.Чүлтэмсүрэн | Улсын арслан | Хөвсгөл, Түнэл |
1943 | 512 | Д.Лувсанжамц | Улсын арслан | Архангай, Хайрхан |
1944 | 512 | Ц.Чимэд-Очир | Даян аварга | Архангай, Хайрхан |
1945 | 512 | Б.Түвдэндорж | Дархан аварга | Булган, Хангал |
1946 | 1024 | Б.Түвдэндорж | Дархан аварга | Булган, Хангал |
1947 | 512 | Ш.Батсуурь | Дархан аварга | Говь-Алтай, Жаргалан |
1948 | 512 | Ш.Батсуурь | Дархан аварга | Говь-Алтай, Жаргалан |
1949 | 512 | П.Аюуш | Улсын арслан | Баянхонгор, Богд |
1950 | 512 | Ц.Чимэд-Очир | Даян аварга | Архангай, Хайрхан |
1951 | 1024 | Ж.Цэвээнравдан | Улсын аварга | Хөвсгөл, Цагаан-Үүр |
1952 | 512 | Б.Түвдэндорж | Дархан аварга | Булган, Хангал |
1953 | 512 | Б.Түвдэндорж | Дархан аварга | Булган, Хангал |
1954 | 512 | Б.Түвдэндорж | Дархан аварга | Булган, Хангал |
1955 | 256 | С.Оргодол | Улсын арслан | Төв, Баян-Өнжүүл |
1956 | 512 | Д.Дамдин | Дархан аварга | Хөвсгөл, Цагаан-Үүр |
1957 | 512 | Д.Дамдин | Дархан аварга | Хөвсгөл, Цагаан-Үүр |
1958 | 512 | Д.Дамдин | Дархан аварга | Хөвсгөл, Цагаан-Үүр |
1959 | 512 | Д.Дамдин | Дархан аварга | Хөвсгөл, Цагаан-Үүр |
1960 | 512 | Д.Дамдин | Дархан аварга | Хөвсгөл, Цагаан-Үүр |
1961 | 512 | С.Цэрэн | Даян аварга | Булган, Сайхан |
1962 | 512 | Д.Жамц | Улсын арслан | Архангай, Хотонт |
1963 | 512 | Ж.Мөнхбат | Дархан аварга | Төв, Эрдэнэсант |
1964 | 512 | Ж.Мөнхбат | Дархан аварга | Төв, Эрдэнэсант |
1965 | 512 | Ж.Мөнхбат | Дархан аварга | Төв, Эрдэнэсант |
1966 | 512 | Ж.Мөнхбат | Дархан аварга | Төв, Эрдэнэсант |
1967 | 512 | Ж.Мөнхбат | Дархан аварга | Төв, Эрдэнэсант |
1968 | 512 | Х.Баянмөнх | Дархан аварга | Увс, Хяргас |
1969 | 512 | Г.Дэмүүл | Улсын арслан | Өмнөговь, Манлай |
1970 | 512 | Ч.Бээжин | Улсын аварга | Хөвсгөл, Цагаан-Үүр |
1971 | 512 | Х.Баянмөнх | Дархан аварга | Увс, Хяргас |
1972 | 512 | Х.Баянмөнх | Дархан аварга | Увс, Хяргас |
1973 | 512 | Х.Баянмөнх | Дархан аварга | Увс, Хяргас |
1974 | 512 | Ж.Мөнхбат | Дархан аварга | Төв, Эрдэнэсант |
1975 | 512 | Х.Баянмөнх | Дархан аварга | Увс, Хяргас |
1976 | 512 | Д.Хадбаатар | Улсын аварга | Төв, Угтаалцайдам |
1977 | 512 | Х.Баянмөнх | Дархан аварга | Увс, Хяргас |
1978 | 512 | Д.Цэрэнтогтох | Дархан аварга | Өвөрхангай, Нарийнтээл |
1979 | 512 | Х.Баянмөнх | Дархан аварга | Увс, Хяргас |
1980 | 512 | Д.Цэрэнтогтох | Дархан аварга | Өвөрхангай, Нарийнтээл |
1981 | 512 | Х.Баянмөнх | Дархан аварга | Увс, Хяргас |
1982 | 512 | Х.Баянмөнх | Дархан аварга | Увс, Хяргас |
1983 | 512 | Д.Цэрэнтогтох | Дархан аварга | Өвөрхангай, Нарийнтээл |
1984 | 512 | Д.Цэрэнтогтох | Дархан аварга | Өвөрхангай, Нарийнтээл |
1985 | 512 | Б.Ганбаатар | Улсын арслан | Өвөрхангай, Баян-Өндөр |
1986 | 512 | Д.Хадбаатар | Улсын аварга | Төв, Угтаалцайдам |
1987 | 512 | Х.Баянмөнх | Дархан аварга | Увс, Хяргас |
1988 | 512 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1989 | 512 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1990 | 512 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1990 | 768 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1991 | 512 | О.Балжинням | Улсын аварга | Увс, Наранбулаг |
1992 | 512 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1993 | 512 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1994 | 768 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1995 | 512 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1996 | 512 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1997 | 512 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1998 | 512 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
1999 | 512 | Б.Бат-Эрдэнэ | Дархан аварга | Хэнтий, Өмнөдэлгэр |
2000 | 512 | А.Сүхбат | Дархан аварга | Төв, Сэргэлэн |
2001 | 1024 | А.Сүхбат | Дархан аварга | Төв, Сэргэлэн |
2002 | 512 | Г.Өсөхбаяр | Дархан аварга | Архангай, Батцэнгэл |
2003 | 512 | Г.Өсөхбаяр | Дархан аварга | Архангай, Батцэнгэл |
2004 | 512 | А.Сүхбат | Дархан аварга | Төв, Сэргэлэн |
2005 | 512 | Г.Өсөхбаяр | Дархан аварга | Архангай, Батцэнгэл |
2006 | 1024 | Д.Сумьяабазар | Улсын аварга | Өвөрхангай, Хужирт |
2007 | 512 | Х.Мөнхбаатар | Улсын арслан | Хөвсгөл, Шинэ-Идэр |
2008 | 512 | Д.Ганхуяг | Улсын арслан | Өвөрхангай, Зүүнбаян-Улаан |
2009 | 512 | Г.Өсөхбаяр | Дархан аварга | Архангай, Батцэнгэл |
2010 | 512 | Б.Ганбат | Улсын арслан | Увс, Баруунтуруун |
2011 | 1024 | С.Мөнхбат | Улсын аварга | Увс, Баруунтуруун |
2012 | 512 | П.Бүрэнтөгс | Улсын аварга | Увс, Давст |
2013 | 512 | Г.Эрхэмбаяр | Улсын аварга | Сэлэнгэ, Мандал |
2014 | 512 | Н.Батсуурь | Даян аварга | Увс, Ховд |
2015 | 512 | Э.Оюунболд | Улсын арслан | Хэнтий, Өмнөдэлгэр |
2016 | 1024 | Ч.Санжаадамба | Улсын аварга | Архангай, Хашаат |
2017 | 512 | Ц.Содномдорж | Улсын арслан | Хөвсгөл, Тосонцэнгэл |
2018 | 512 | Н.Батсуурь | Даян аварга | Увс, Ховд |
2019 | 512 | Э.Оюунболд | Улсын арслан | Хэнтий, Өмнөдэлгэр |
2020 | 512 | П.Бүрэнтөгс | Улсын аварга | Увс, Давст |
Эх сурвалж: Үндэсний бөхийн салбар хороо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.26.122
Ардын хувьсгалын анхны наадам болоогүй юмуу,яагаад бичээгүй юм бэ? Тэгээд ч урьд нь бөх барилдаж байгаагүй юмуу,яагаад заавал ардын хувьсгалын баяр гэж онцгойлон хэлдэг юм бэ гэж тэнэгтдэг нөхдүүдэд хэлэхэд урьд нь заавал ноёны бөх түрүүлдэг байсан бол үүнээс хойш жинхэнэ ардын хүүхдүүд шударга барилдаж түрүүлдэг болсондоо л байгаам шдээ,ямар ч хувьсгал болоогүй гэж бурдаг баабар хэмээх гадны гөлөгийн худалчийг нь илчлэх маш том аргумент нь энэ монгол наадам шүү,NO HAADAM гэж дэмийрдгүүд мөн гадныхны тэжээвэр гөлөгнүүд гэдэг нь маш тодорхой
Хариулах