ЭМЯ: Коронавирусийн 130 тохиолдол шинээр бүртгэгдлээ


Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт тохиолдлын 3131 нь эмчлэгдлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 72 хувь нь эдгэрсэн. 

Шинээр халдвар авсан 130 хүний 129 нь дотоодод илэрсэн. Нэг тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Улаанбаатар хотод 129 тохиолдол нэмж бүртгэгдсэн. 

Халдвар илэрсэн хүмүүсийн 120 нь ойрын хавьтал байна. Есөн хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил үргэлжилж байна. Халдварын эх уурхай нь тодорхойгүй иргэд Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хороо, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн  5, 9, 21 дүгээр хороонд амьдардаг хүмүүс байна. 

Өнөөдрийн байдлаар 1133 хүн эмчлэгдэж байгаагаас гурван хүний биеийн байдал нэн хүнд байна" гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.225
    2021/03/17

    Hosgol ywsan hvnii marshrutiig medmeer bn haaguur ywsiin bol

    Хариулах
  • 66.181.187.39
    2021/03/17

    хуурамч хариу гаргадаг хүмүүсийг шоронд хий яагаад олон нийтэд халдвар тарааж бга юм энэнээс болж массын дунд халлвар хүчээ авлаа

    Хариулах
  • 66.181.187.39
    2021/03/17

    11 цагийн мэдээ хангалтгүй бна бусад хөдөө орон нутагт гарсан халдварын талаар юуч ярихгүй өнгөрөх юм Хөвсгөлд гарсан халдвартай хүмүүсн явсан маршрут аймаг сумаар дамжин өнгөрөхдөө хаагуур явсан тандалт ерөөсөө алга дутуу дульмаг мэдээ өгсөнөөс өгөхгүй бсн нь дээр шүү бас ХӨСҮТ хэн шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг бсн нь илчлэгдээд нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг бсн эмэгтэйн хариу халдвартай гарсан үүнийг тайлбарла олон нийтийн сүлжээгээр яваад бна

    Хариулах