32 мянган иргэний 300,000 төгрөгийг Төрийн санд буцаажээ

2021/04/14

Засгийн газраас иргэн бүрд олгож буй 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэгийг нийт иргэдийн 93.1 хувьд олгосон талаар Сангийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 8-13-нд 3 сая 173 мянга 897 иргэнд 952 тэрбум 169 сая төгрөгийг Төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон байна. Харин 32 мянга 144 иргэний мөнгийг Төрийн санд буцаан шилжүүлжээ. Энэ нь дараах шалтгаантай аж.

  • Хүлээн авагчийн данс хаагдсан,
  • Хүлээн авагчийн нэрийг латин үсгээр бичсэн,
  • Хүлээн авагчийн нэрийг латин болон крилл үсэг хольж бичсэн,
  • Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авсан,
  • Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичсэн,
  • Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон байна.

Иймд иргэдийг ebarimt.mn  дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг Сангийн яамнаас зөвлөв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.46
    2021/04/16

    Болно

    Хариулах
  • 103.26.193.84
    2021/04/15

    Одоо хөл хорио дууссахаар данс нээлгээд авч болох уу? 19 хүүхэд дансгүй юмаа мэдэх хүн байвал хэлж өгөөч

    Хариулах