Монгол руу буцах хүсэлт ирүүлээгүй 280 ламхай Энэтхэгт байна

С.Гандэлгэр
2021/04/29

БНЭУ (Энэтхэг)-д Covid-19-ийн шинэ тохиолдол өдөрт 300 мянга гаруй, нас баралт 2000 гаруй бүртгэгдэж байна.

Монгол Улсаас БНЭУ-д байнга оршин суудаг 800 орчим иргэн байдаг. Эдгээр иргэд нь Энэтхэгийн хийдүүдэд шавилан сууж байгаа ламхай нар юм. Энэ нь цар тахлаас өмнө бидэнд өгсөн мэдээлэл. 

Цар тахал гарснаас хойш зургаан удаагийн нислэгээр 470 орчим иргэнийг эх оронд нь авчирсан. Үүний дийлэнх нь ламхай нар. 3-4 хийдэд 280 монгол иргэн сурч байна. Эдгээр иргэд нь одоогоор эх орондоо ирэх хүсэлт ирүүлээгүй. Гэхдээ бид Элчин сайдын яам болон тэднийг ахалж байгаа хүмүүстэй байнга холбоотой ажиллаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.70
    2021/04/29

    Хөөрхий дөө. За тэгээд ирээд цэргийн насны хүүхэд бол эх орноо хамгаалаад ирье гээд цэрэгт явна. Цэрэгт явахаар ямар их гадаад хэл мэддэг, эрдэм номтой юм гээд харгис даргад наад зах нь дэглүүлнэ, зодуулж дарамтлуулна ,алуулна .

    Хариулах