Олон улсын сансрын станцад /ОУСС/ зургаан сар орчмын турш ажилласан сансрын нисгэгчид АНУ-ын “SpaceX” компанид бүтээсэн “Crew Dragon” сансрын хөлгөөр өчигдөр эх дэлхийдээ эргэн ирлээ.
“NASA” сүүлийн 53 жилийн хугацаанд анх удаа шөнийн цагаар хөлгөө газардуулсан нь энэ болж байна. Тодруулбал, хамгийн сүүлд “Apollo 8” хөлөг 1968 оны 12 дугаар сард ийнхүү газардаж байжээ.
Америкийн сансрын нисгэгч Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер, Японы Сансрын нисгэгч Сойчи Ногүчи нар өнгөрсөн оны 11 дүгээр сард Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “SpaceX”-ийн бүтээсэн хөлгөөр ОУСС-д очсон юм.
Түүнээс өмнө 2020 оны тавдугаар сард Америкийн хоёр сансрын нисгэгч туршилтын нислэгээр ОУСС-д очиж, долоодугаар сард эргэн ирсэн юм. Энэ нь сүүлийн есөн жилд анх удаа Америкийн сансрын хөлгөөр АНУ-ын нутаг дэвсгэрээс жолоодлогот нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болсон билээ.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна