Цахимаар 67 сая төгрөг залилсан этгээдүүдэд 1-8 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ


Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д, Ц, Б нарын есөн хүнд холбогдох цахим залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Дээрх нэр бүхий иргэд 2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд бусдын фэйсбүүк сүлжээнд хууль бусаар нэвтэрч, найзын холбоотой хүмүүст нь мөнгө зээлэхийг хүссэн утгатай зурвас илгээн нийт 84 иргэнээс 66 сая 853 мянга 354 төгрөгийг залилж авсан байна.   

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны зургадугаар сарын 02-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэр бүхий таван иргэнд 1-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, бусад дөрвөн иргэнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.66.142.201
    2021/06/10

    Ulsaas heden terbum awch zawshaad bga humuust heden jil uguh we???????

    Хариулах
  • 67.247.107.106
    2021/06/09

    Жирийн иргэд 67 сая төгрөг залилаад 1-8 жилийн ял, эх орны баялгийг хууль бусаар хувьдаа завшиж улсад асар их хэмжээний хохирол учруулсан улс төрчид үүнээс бага ял авах нь шударга зүйл мөн үү.

    Хариулах