Оюутан Т.Эрхэс харааны бэрхшээлтэй ч багшийн мэргэжил эзэмшихээр МУБИС-д суралцаж байна. Тэрбээр энэ жил дөрөвдүгээр курсийн оюутан. Түүний хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл нь цахим хэлбэрт шилжсэн нь том сорилт болон хувирчээ. Учир нь цахим хичээл харааны бэрхшээлтэй оюутанд зориулагдаагүй учраас заавал хажуудаа хүн байлгах шаардлага үүссэн байна.
Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач
Гурван хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд цахим, танхим хосолно гэсэн. Цахимаар хичээл ороход танд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл учирдаг уу?
Цаашид цахимаар орох тохиолдолд юуг илүү сайжруулах хэрэгтэй гэж харж байна вэ?
Энэ мэтээр харааны бэрхшээлтэй оюутан цахимаар мэдлэг боловсрол авах нь бэрхшээлтэй асуудлаар дүүрэн байдаг аж. Тэд ийм байдалтай гурав дахь хичээлийн жилтэйгээ золгож байна. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо их дээд сургуульд харааны бэрхшээлтэй 31 оюутан суралцаж байгааг бүртгэлжүүлжээ. Энэ тоог нийт хараагүй иргэдтэй харьцуулах юм бол ердөө 0.3 хувь нь л дээд боловсрол олж авахаар суралцаж байна гэсэн үг юм.
МХҮХ-ны ерөнхийлөгч Б.Гэрэл "Цар тахлын энэ үед хараагүй оюутнуудад тулгарсан нэг асуудал нь цахимаар хичээл явуулж байх үед хичээлийг цаг тухайд нь авч чадахгүй байх, үүнээс шалтгаалан дүн нь буурах, цаашлаад төрийн сангаас авдаг зээлд хамрагдаж чадаагүй гээд олон асуудлууд гарсан. Олон улсад Web Content Accessibility Guidelines (WCAG) 2.0 гэсэн зааварчилгааны дагуу цахим бүтээгдэхүүнээ хийдэг. Энэ нь ямар ч программ дээр хараагүй хүмүүст зориулсан хэсгийг бий болгох зориулалттай юм. Үүнийг Монгол Улсад зайлшгүй нэвтрүүлэх шаардлага үүсээд байгааг цар тахлын энэ үед илүүтэй анзаарч байгаа байх" гэж тэрбээр ярилаа.
Хүний сурч боловсрох эрх цар тахлын энэ үед хамгийн их хөндөгдөж байгаа билээ. Тэр дундаа харааны бэрхшээлтэй оюутны хувьд цахим хичээл гэдэг урьд өмнө байгаагүй асуудлын нэг. Хэдийгээр их дээд сургуульд харааны бэрхшээлтэй цөөн тооны оюутан байгаа ч хүн бүр сурч боловсрох эрхтэй гэсэн Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах учиртай. Тийм учраас тэдэнд тулгарч буй нөхцөл байдалд дүгнэлт хийж, тохирсон цахим сургалтын арга хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.13
Жоохон анхаарал хандуулаад өгчихдөг болоосой доо
Хариулах