Токиогийн паралимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж буй. Энэ өдөр манай улсаас хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ өрсөлдлөө.
Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245, сүүлийн оролдогоороо 248 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчилж, аварга боллоо.
Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпын хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.124
Ямар сайхан баяр, бахдал төрж байнаа
Хариулах202.126.90.120
Мундаг юмаа сайн дэмжэх хэрэгтэй тамирчдаа
Хариулах