ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин гэр бүлээрээ орон нутагт ажиллах шийдвэр гаргажээ

2021/08/30

Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн Их эмч Баясгалангийн Түвшин Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар гэр бүлийн хамт орон нутгийг зорих шийдвэр гаргажээ.  

Тэрбээр энэ талаараа  “Хэсэг хугацаанд хамаг бүхнээ дайчлан ажиллаж, олон сайхан багш нараас сурсан мэдсэнээ бусад нөхөдтэйгээ болон хүн ардтай хуваалцах болно. Та бүхэн минь тусалж дэмжээрэй” гэсэн байна. 
Түүний энэ шийдвэрийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Гайхалтай шийдвэр. Ах нь ч гэсэн нэг өдөр нутаглуугаа явж ажилланаа” хэмээжээ. 
Б.Түвшингийн хувьд өнгөрсөн жил IELTS-ийн 8.0, IBT TOFEL-ийн 95 оноо аван дэлхийн аль ч оронд суралцах гарцыг өөртөө нээсэн ч эх орондоо ажиллаж, амьдрах замыг сонгосон нэгэн юм. Тэгвэл энэ удаад залуу эмч нараа манлайлан орон нутагт ажиллах шийдвэр гаргасан байна.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.20
    2021/09/01

    angiin huuhded amjilt 10 jild bhaasaa zuulun niitech chih zuulun bsan

    Хариулах
  • 192.82.88.162
    2021/08/31

    Сайхан харилцаатай, чадварлаг сайн эмч шүү, амжилт хүсэе Төв аймаг

    Хариулах
  • 124.158.96.81
    2021/08/31

    Өө тэгээд ийм ур чадвартай эмч очиж байхад төсөв хөрөнгөний гайгүй хүрэлцээтэй баталчихаасай. Бас ард түмнээсээ гээд явж байж мэдэх засаг төр байгаа шүү

    Хариулах
  • 124.158.96.81
    2021/08/31

    Амжилт, монголчуудад эдийн засгийн асар их хэмнэлт болно. Үзүүлэх хүн Хөвсгөлөөс хотод ирэхгүй, гэр ойрхон, эмчилгээ хийлгэсэн ядруу биетэй хүн холын замд ядрахгүй. Хотын түгжрэлд түгжирч ядрахгүй гээд байвал их юм байгаа даа

    Хариулах
  • 202.126.88.170
    2021/08/31

    Мундаг байна. Хөвсгөлийн иргэд азтай байна. Хавдарлуу ирж цаг зав мөнгө төгрөгөө хэмнэнэ шүү.

    Хариулах
  • 66.181.161.110
    2021/08/31

    Мундаг юмаа энэ чинь жинхэнэ эх орндоо маш том хөрөнгө оруулж байна гэсэн үг шүү дээ

    Хариулах
  • 202.126.89.107
    2021/08/30

    Зөв шийдвэр гаргажээ

    Хариулах
  • 66.181.191.135
    2021/08/30

    Улаанбаатараас гарч амьдрах давалгаа эхэлсэн байна.

    Хариулах