Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэд хяналт шинжилгээ хийх ажил улсын хэмжээнд явагдаж байна.
МХЕГ-аас тарвасны 184 дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу “Жимс, хүнсний ногооны нитрат” MNS-6420:2013 стандартын шаардлага хангасан дүн гарчээ.
Тухайлбал, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тарвасны 170 дээжинд лабораторийн шинжилгээ хийхэд нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээ буюу 60мг/кг-аас бага гарсан байна. Мөн лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын гол үзүүлэлт пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарлаа хэмээн МХЕГ-аас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.19.154
Ховдбн тарвас гээд хятад тарвас зараад байгаа шүү хүмүүсээ.
Хариулах