АНУ-ын сүүлийн онгоц Афганистанаас гарч, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зогсоов

2021/08/31

АНУ-ын сүүлийн онгоц Афганистаны нийслэл Кабулын нисэх буудлаас гарч, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зогсоожээ.

АНУ нийт 123 мянган хүн Афганистанаас авч гарчээ. НҮБ -ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт Афганистан улсаас дүрвэх хүсэлтэй афганчуудыг чөлөөтэй гаргахыг шаардсан тогтоол гаргажээ. Энэхүү тогтоолыг Аюулгүй зөвлөлийн 15 улсаас АНУ, Их Британи, Франц зэрэг 13 улс зөвшөөрч, ОХУ, БНХАУ түдгэлзсэн байна.

Эх сурвалж: ВВС 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна