ХУД-ийн Дөрөвдүгээр хороо, Яармаг орчимд баригдаж буй “Хангарьд сити-1” хотхоны барилга дээрээс төмөр унаж, хүн нас барсан хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, барилгын зургаан давхраас сапу төмөр унаж, 45 настай А-г цохиж, амь насыг нь хохироожээ. Хохирогч тухайн барилгад гэрээгээр үүрэг гүйцэтгэж байсан “Интас наран” ХХК-ийн ажилтан юм байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн эсэх асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж, цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.26
Ум ма ни бад мэ хум.
Хариулах