ЭМЯ: Хоногт 3628 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа

2021/09/05

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн батлагдсан 3628 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ. Үүнээс 897 нь Улаанбаатар, 2729 нь орон нутагт бүртгэгдсэн бол хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Нас барсан хүмүүсийн тухайд 41-60 насны хоёр, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны нэг хүн Covid-19-өөр хүндэрч нас бараад байна.

Урьдчилсан таамаглалаар  өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол есдүгээр сарын 20-25  хооронд 2500-3500 хүрнэ. 

 Тиймээс гэр бүл, найз нөхдөөрөө хамт хооллохгүй байх, баяр ёслол тэмдэглэхгүй байх, хаалттай орчинд амны хаалтгүй ярилцахгүй байх, ойрын зайнд удаан хугацаанд дэглэм баримтлахгүй байх, олон хүн цугласан арга хэмжээнд очихгүй байх хэрэгтэй”-г ЭМЯ-наас анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна