БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Шалгалтын дүнд итгэхгүй байгаа бол гомдол гаргаж болно. ЭЕШ-ыг жилд 2 удаа авдаг болох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Хичээл сонголт, шалгалтын түвшинг эргэн харна. Сургамж бүрт дүгнэлт хийнэ, алдаагаа засна" хэмээн өөрийн цахим хуудсандаа тайлбар хийжээ.
Тэрбээр “Бид нар өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтынхаа батламжийг авч байгаа 37682 хүүхэд бүгдээрээ хэрэв шалгалтыг уншиж байгаа шууд засалтын машинд үл итгэх юм бол өөрийнхөө ЭЕШ өгсөн дугтуйг битүүмжилсэн үзэж болно. Тагнуулын Ерөнхий газрын хяналт дотор хадгалагдаж байгаа дугтуйг эцэг эхтэйгээ ирээд өөрийнхөө материалтай танилцаад машинаас гаргасан дүнг өөрийнхөө гаргасан гүйцэтгэлтэй уялдуулж үзэх эрх хүн бүхэнд бий. Тийм учраас энэ бүхэнд ямар нэгэн хардлага сэрдлэг байхгүй шүү гэдгийг албан ёсоор хэлье гэж бодож байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна