Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 12 гомдлыг хянан шийдвэрлэв

2020 оны 10 сарын 28

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 32 гомдол шалгагдаж байна.

Авлигын гэмт хэргийн шинж агуулсан 5 гомдлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.