Өөртөө орон сууцны дэмжлэг авч, ажилчдаа 30 саяар иогт явуулсан Х.Бум-Эрдэнэ ажлаа өгчээ 

2020 оны 10 сарын 29

Хадгаламжийн даатгалын корпораци болон тус байгууллагын удирдлагатай холбоотой шилэн дансны мэдээлэл ил болж олон нийтийн цахим сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнийг ажлаас нь чөлөөлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

 Тэрбээр 14.8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулсан, 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бөгөөд тэр дундаа өөрөө 45 сая төгрөгийг нь авсан нь ил болоод байгаа юм. Мөн SHANGRILA SPORT CENTER ийн YOGA өрөөг нэг сараар авахдаа 30 сая төгрөгийн төлбөрийг байгууллагаараа гаргуулсан байна. Нэмээд 100 мянган төгрөгийн membership картныхаа үнийг хүртэл төлүүлсэн байдаг.

 

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 31
202.131.240.190
Атаархал 18 настай

Сайхан юмаа яавал тань шиг ........болох бол

2020 оны 10 сарын 29
124.158.67.75
Монгол улсын иргэн

Лалрууд нээрээ татварын мөнгөөр арай л даам шаах юм аа? Удам угсаагаар нь алчих баатрууд алга уу?