Солонгос охидод зодуулсан 13 настай монгол охины хэрэг шүүхэд шилжээгүй, прокурорт шилжээд явж байгаа

Х.Есү
2021/12/03

БНСУ-ын сургуулийн сурагч байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гараад байгаа. 

Тэгвэл Гадаад хэргийн яамнаас тус хэрэг нь шүүхэд шилжсэн, давж заалдах шатны шүүх дээр явж байгаа гэх мэдээллийг өгсөн. 

Тус хэрэгтэй холбоотойгоор Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаас тодруулахад:

"Солонгос охидод зодуулсан 13 настай монгол охины хэрэг шүүхэд шилжээгүй, дөнгөж прокурорт шилжээд явж байгаа. Тус хэргийг үйлдсэн хүүхдүүдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учраас хуулийн хариуцлага хүлээхгүй. 14 нас хүрсэн 2 хүүхэд дээр үүсгэсэн хэрэг нь прокурор дээр явж байгаа. Шүүхэд шилжсэн явдал ерөөсөө байхгүй" гэх мэдээллийг бидэнд өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна