Агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцжээ


 Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу агаарын бохирдол хариуцсан зарим орлогч, дарга нарт хариуцлага тооцжээ.

Нийслэлийн Засаг Даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: "Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо. Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж байна" хэмээн мэдээлэв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.