“Нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв


Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр "өчигдөр" Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа бөгөөд энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдийнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна. Монгол Улсад үйлчилж байгаа нийгмийн хамгааллын бодлого шинэчлэн өөрчлөгдсөөр байгаа хэдий боловч зорилтод бүлгийн иргэдийн амьдралын наад захын хэрэгцээг хангангүй, дутагдалтай байсаар байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй, ялгаатай, Засгийн газраас амьжиргааны баталгаажих төвшинг тогтоосон мөнгөн дүнгээс дөнгөж дээгүүр байгаа байдал нь шударга, энэрэнгүй зарчимд суурилдаг манай улсын тэтгэврийн тогтоцоонд нийцэхгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чаадахгүй насан эцэслэж байна гэж хууль хууль санаачлагч танилцуулав.

Мөн Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авахдаа зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай байна гэв.

Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч иргэд банкнаас тэтгэврийн зээл авсан боловч төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол түүний тэтгэврийн зээлийг чөлөөлж, төрөөс чөлөөлсөн тэтгэврийн зээлийг банкинд олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа тул нийгмийн даатгалын газар болон банкуудад нэмэлт ажилтан шаардагдахгүй, нэмэлт үйл ажиллагаа явуулахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн нас барсан зээлдэгч нийгмийн даатгалын шимтгзл төлсөн байдаг учир төрийн зүгээс үргүй зардалд тооцогдохгүй.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.21
    2022/01/18

    Амьжиргааны доод түвшин 420 байхад 2010 оноос өмнө тэтгэвэрт гарсан мэргэжлийн албан хаагчийн бүрэн тэтгэвэр 360 аас 400 ийн тэтгэвэртэй ахмадууд олон байгаа ндш төлсөн мөнгөнөөсөө маш багыг авч байна эрэгтэйчүүд нь 55 аас 61.2 той нас барж байна энэ бодит байдлыгсайн судлаж байгаад тэтгэвэрээ нэмээч Сангийн сайд бурханы хөшөөнд 32 тэрбумын төсвийн хууль батлагдсан ахмадын тэтгэвэр нэмэх мөнгө байхгүй гэж ярьж байна.Их хурал ч гэсэн бурханы хөшөөнд 32 тэрбум баталж байхаар цэцэрлэг сургууль хүрэлцээгүй гэр хороололын дэд бүтэцэд зориулбал эрүүл алхам болох бх даа

    Хариулах
  • 202.9.40.21
    2022/01/18

    Одоо тэтгэвэрийн зээл урт хугацаатай өгөхгүй байгаа юм чинь нэг их мөнгө биш бх Ахмадуудаль болохоор зээл авахгүй байхыг хичээж амьдардаг шүү. харин түүний оронд 441 ахмадын 227 нь амьжиргаандаа хүрэхгүй тэтгэвэрээр амиа зогоож бн.20.25 аас дээш жил ажилласан ахмадуудад тэтгэвэрийг нь 600 болгох нь олонд хүртээлтэй

    Хариулах
  • 103.57.95.82
    2022/01/18

    За одоо ёстой сонин юм болно доо Баахан хөгшид зээл авнаБурхан болно 15 аас 20 сая авдаг хүн олон шүү Үр хүүхдүүд нь л авсан байгаа Тэд л үрнэ Зээлийг төр засаг төлнө Төр ачааллаа дийлэхүүТүүнд орвол тэтгэврээ нэмээчээ Нас барахад өгөх мөнгийг нэмээчээ

    Хариулах
  • 66.181.161.10
    2022/01/18

    Өндөр зээлтэй үхсэн нь хожих юм уу хаашаан тэгж байхаар тэтгэврээ нэмээд зээл өгдөггүй болгооч дээ хөгшчүүл өртэй үхэхээс айдаг шүү дээ. Мөн 30аас дээш жил ажилласан ажилласан иргэдийг 50, 55тай тэтгэвэрт гарах сонголттоы заалт оруулах хэрэгтэй байна

    Хариулах