Эдийн засаг хумигдаж, инфляц 14.2 хувьд хүрсэн энэ үед УИХ, ЗГ-ын зүгээс хэмнэлтийн горимт шилжих шаардлагатай, шаардлагагүй зардал, төсөл, хөтөлбөрүүдийг цуцлах талаар ярьж байгаа.
Үүнийг УИХ, түүний харьяа байгууллагууд хэрэгжүүлэн том оврын автомашинуудыг хотын төвөөр унахгүй хэмээсэн юм. Үүнтэй холбогдуулан төрийн байгууллагын худалдан авалт, төсөл, хөтөлбөр, зөвлөх үйлчилгээ зэрэг тэвчиж болохуйц зардал, тендерүүдийг цувралаар хүргэж байгаа.
Тэгвэл энэ удаад их хэмжээний мөнгөөр Өвлийн спорт ордон барих тендер зарласныг хүргэе.
Сонгино Хайрхан Дүүргийн Засаг даргын тамгын газраас тус дүүрэгт 19 тэрбум төгрөгөөр Өвлийн спорт ордон барих тендер зарлажээ. Ингэхдээ тухайн онд буюу энэ онд 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс санхүүжих юм.
Дээд шатны байгууллагууд нь хэмнэх талаар ярьж, үйлдэл болгон хэмнэж буй ч дунд, доод шатандаа төдийлөн хэрэгжихгүй байгааг цувралаар хүргэж байгаа тендерүүдээс харж болхоор байна.
Эдийн засаг уналттай энэ үед 19 тэрбумын мөсөн спортын ордон хэрэгтэй юу ? ААН, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжвэл нүдээ олсон шийдвэр болох биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.111.68.3
зөв барих хэрэгтэй энэ хэмнэлт гэж бүх хүний анхаарлыг худлаа зүйл рүү хандуулж зориуд бүх ажлыг унгах гэсэн бүхэл бүтэн хүч үйлчилээд байгааг бид ойлгох хэрэгтэй. зайлшгүй хэрэгтэй бол хэдэн зуун сая байсан ч авах юмаа авах хэрэгтэй хөрөнгө оруулалтыг зарцаагаад хэн хохирох юм нөгөө л нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд давхар хохирч байгаа
Хариулах213.87.156.168
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах103.111.68.3
ЗА ДАА ХҮН БОЛГОНЫ САНААНД НИЙЦНЭ ГЭДЭГ ХУДЛАА ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ЧӨЛӨӨТ ЦАГТ ХЭРЭГТЭЙ МӨСӨН ОРДОН БАРИНА ГЭДЭГ ЗӨВ,ГЭХДЭЭ ИЙМ МӨНГӨӨР БАРИХ УУ БАРАГ Л ХУДЛАА ДАА ЭНЭ МӨНГӨ БОЛ НЭГ Л СПОРТ ОРДНЫГ БАРИХ МӨНГӨ БАЙНА.ӨВЛИЙН ОРДОН ГЭДЭГ МӨСӨН БАЙГУУЛАМЖ ШҮҮ ДЭЭ. ХИЙСЭН НЭРТЭЙ ХУЛВХИ ЮМ БОЛЧИХГҮЙ ЭНЭ МӨНГӨӨР ХИЙНЭ ГЭДЭГ БОЛ МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛНО,
Хариулах