Бусдын амь насанд заналхийлсэн этгээдүүдэд зэвсэг нийлүүлсэн гэх Б.Баасанцогтыг суллажээ

Х.Есү
Өчигдөр 09 цаг 16 минут

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхээс түүнийг зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах шийдвэрийг гаргаад байсан юм. 

Харин түүний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд, энэ сарын 13-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хязгаарлалт тогтоох арга хэмжээ авчээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар "Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ": 


1. Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийг прокурор, мөрдөгч хяналт тавих байгууллагад даруй мэдэгдэнэ.

3. Шүүхийн шийдвэрт яллагдагчийн очих, оршин суух, ажиллах, зорчих газар, тодорхой хүнтэй уулзахгүй, харилцахгүй байхыг зааж, хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгана.

4. Шүүхийн шийдвэрт заасан бол хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь яллагдагчид хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавина.

5. Яллагдагчид энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих бол түүнийг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг урьдчилан танилцуулна.

6. Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг зөрчсөнийг мэдсэн хүн, хуулийн этгээд тухайн таслан сэргийлэх арга хэмжээнд хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэнэ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.213
    17 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 67.161.146.209
    20 цагийн өмнө

    Tsaraitaigaa adilhan shijigiin gar

    Хариулах
  • 192.82.83.230
    Өчигдөр

    Baliar amitan.

    Хариулах