Будлианы түрүүнд Булганыхан л явах юм

23 цаг 36 минутын өмнө

Бөхчүүд тамирчид улс төрд орох үзэгдэл олширч сум аймгийн засаг даргаас эхлэн хотын даргаар хүртэл ажиллаж болсон. Энэ удаад бид Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн талаар товч дурьдая.   Булган аймгийн ИТХ-ын 33 суудлын 19 суудлыг Ардчилсан нам авч аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилуулахаар 100 хувь санал нэгдэн нэр дэвшүүлж байсан нь саяхан.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бие хамгаалагч байсан гэх мэдээлэл байдаг. Тэрээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяа бөгөөд 2017 оноос хойш тус аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. 

Мөн Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байсан гэх.   Тэрээр 21 аймгийн засаг дарга нараас хамгийн их хөрөнгөтэй буюу ХОМ-тээ 2020 онд нийт 42 сая төгрөгийн орлоготой байсан бол гэр бүлийн орлого нь 22 сая төгрөг байсан гэжээ.  

Харин түүний нийт мал аж ахуйн тооллогоор /5 тэрбум 512 сая/ төгрөгийн дүнтэй дүйцэхүйц хурдан удмын 128 адуу, 338 үхэр, 325 ямаа, 420  хоньтой хэмээн мэдүүлсэн байдаг.  210,300,000 төгрөгийн “LAND CRUISER 200” автомашиныг албан хэрэгцээндээ унахаар худалдан авах ТЕНДЕР зарлаж байсан нь тогтоогдож байсан ч хүсээд байсан машинаа авсан баримт байдаг. 

Мөн Талийгаач МУ-ын начин Э.Энхбат, Н.Түвшинбаяр нарын зодооны хэргийн газарт Б.Ариун-Эрдэнэ байсан тухай эх сурвалжууд ярьсан байдаг. Ёс зүйн олон төрлийн доголдолтой энэ мэт хүмүүс төрийн тэр тусмаа аймаг удирдах чадвар хэр байдгийг мэдэж ядах юмгүй амархан санагдана.  

Булган аймаг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ЭЕШ-ын үзүүлэлт оноогоороо 20-т жагсдаг ба, 21-т нь Баян-Өлгий аймаг ордог аж.  Засаг даргийн санаачлагаар тус аймагт олон тэмцээн уралдаан зохиогддог гэх бөгөөд өнөөг хүртэл Булган аймгийн хөгжил бусад аймгууд шиг нэг шатаар ч ахиж зүйлгүй нь эмгэнэлтэй. Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн хууль бус томилгоонуудын талаар олон баримтыг тоочиж болох байна.  Нам дагасан том биетэй бөхчингүүд бус төрийн удирдах тушаалын мэдлэгтэй хүнээр дарга тавьдаг болвол зүгээрсэн.  Улсын хөгжил хөдөөнөөс л эхлэдэг гэдэг дээ.  



Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.126
    2022/05/28

    Bulgan aimagig olon jil MAN nam geshuud udirdaj bsan. tegehde hogjuulehgui yaasin be? en hun ajil awaad her udaj bgaa bilee bas bodoh zuil bh shuu

    Хариулах
  • 64.119.21.141
    2022/05/28

    Хамгийг сэдчихээд Түвшинбаярыг түлхээд хаясан маш муу хүн

    Хариулах
    • 66.181.179.69
      2022/05/28

      Кккк аашдын бэ идда чинь

  • 59.153.112.72
    2022/05/27

    Мөнгө хуваарилахгүй ихэнхийг нь Хэнтий аймагт өгчихөөд хөгжил муу байна гэж гуцна. Мөнгө өгвөл төсөвт суулгавал ажил хийнэ шдэ. Тэгээд хөгжил сул 20 р байр гэж гуцна

    Хариулах
  • 122.201.31.119
    2022/05/27

    бөхөөр удирдуулахаар яаж шинэ ажлын байр үйлдвэржилт хөгжил дэвшил гарах билээ дээ...нэг хэдэн чиглүүлдэг гаруудын үгээр ажил хийсэн болдог байх даа зайлуул

    Хариулах
  • 202.126.89.229
    2022/05/27

    Ajlaa dajgui hiij bgaa zaluu gej boddog buh hun gehed, busad aimgiin darga nertei amitadiig bodohod yum hiichih geed guij l yavaa zaluu, ene setguulch nertei shantaajchin malnuudoig yaaltai yum be, bas neg hun gurdun ner hundiig ni unagah gesen mungunii l amitan bichij dee, bas iimerkhuu yuma uls tur geed oilgochihson malnuud mongoloor duuren bna

    Хариулах
  • 66.181.160.103
    2022/05/27

    Сайн ажиллаж б.гааг хэн бүхэн мэдэж б.гаа.Залуучуудыг дэмжиж ажил явуулах хэрэгтэй.Юм л бол хараар будах гэдэг зан Булганы брэнд ч юм шиг болимоороо...

    Хариулах
  • 66.181.160.111
    2022/05/26

    Сайн, маш сайн ажиллаж байгаа гэсэн дүгнэлт бол Ариун-Эрдэнэд хэтийднэ. Ажиллах гэж зүтгэж байгаа нь харин үнэн байх. Гэхдээ баг болж ажиллаж байгаа доод нөхдийн томилгоо, тэдний ажил хариуцах чадвар үнэн сул доройг хэлтэс хариуцаж байгаа нөхөд, мэргэжилтэн нэртэнгүүдээр дүгнэхэд харагдаж байгаа. Ёр нь тэгээд элдэв тэмцээн уралдаан, сургалт уулзалтаас хийхээс өөр дорвитой ажил хийгдэхгүй байгаа нь туйлын үнэн шүү.

    Хариулах
    • 66.181.188.44
      2022/05/27

      Санал нэг байна

  • 66.181.160.103
    2022/05/26

    Нутгийн зон олныхоо сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа өсөх ирээдүй сайтай маш сайн дарга гэж боддог

    Хариулах
  • 192.82.91.179
    2022/05/26

    Нутаг орноо хөгжүүлэхийн төлөө маш их юм хийж байгаа хүн шүү зарим хүмүүс сайныг олж харах нүдгүй,сайхныг сонсох чихгүй байдаг юм шиг байгаамдаа

    Хариулах
    • 66.181.161.127
      2022/05/28

      Угаасаа 21 с 21т ордог байсан аймаг даа.Ариун-эрднэтэй нээх хамаагүй

    • 66.181.188.44
      2022/05/27

      Ийм юм хийчихлээ гээд нүдэнд үзэгдэж гарт баригдсан ажил юу байна.Энийг хийсэн гэх ажил байна уу??? Аймгийн засаг болхоос өмнө Булган өрсөлдөх чадвараараа 21 аймгаас 21т ороход энэ нөхөр нутаг орон сүйрэлээ гээд л засаг дарга болсон. Одоо 21н аймгаас 20 орж байна. Энэ тэгээд амжилт уу???

  • 202.126.88.198
    2022/05/26

    Хов хутгуур шаачихсан, ийм ажлыг ингэж тийм ажлыг тэгж нураасан гээд бичээч. Бичиг үсгийн чадваргүй чавганцаас дор юм бичээд

    Хариулах
  • 202.126.89.23
    2022/05/26

    Булганы нэрийг жонхуутай нийлж шавартай хутгаж байгаа өлөн баньд шүү наадах чинь иймэрхүү ухаан богино биё том мулгуунуудаар удирдуулсан аймаг яаж ч бодоод сэхэхгүй л дээ

    Хариулах
  • 202.126.89.205
    2022/05/26

    Харах царайны өлөн нүдэлсэн луйварчин л байна

    Хариулах
  • 192.82.70.49
    2022/05/26

    Аа яа яа. Харц марц гэж нуль ухаан, ха хаа. Бас цагаан цамц, гонжроом угласан байна. Нөгөө алуурчин Түвшинжаргалын хам хэрэгтэн?!

    Хариулах
  • 213.87.136.97
    6 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 150.129.143.136
    11 цагийн өмнө

    Энэ хүнд дээрхи нийтлэлээр ямар нэгэн ноцтой алдаа алга л байна даа. АН гишүүн гэдгээрээ Баттулгатай холбоотой бол буруутай гэж хэлэх гэсэн юм болов уу даа.Шалихгүй шальдар бульдар чавганцын яриа байна.

    Хариулах
  • 59.153.112.39
    21 цагийн өмнө

    Ugaasaa oyutan baihiin teneg ym hicheelee ch oilgohgui suuj bdag baisan. Mongo baihgui amidral baihgui nowsh baisan. Odoo seheed hun tanihaa bolison bna lee. Muu zaluu

    Хариулах
    • 172.58.62.185
      12 цагийн өмнө

      Chi yaj medeh uu? Hicheelee buren oilgodog daan ch teriigee ilerhiildegui baival yahiin!!!!!

  • 150.129.143.98
    21 цагийн өмнө

    Нутгийн минь нэр хvндийг энэ амьтан гутааж байна даа.

    Хариулах
  • 150.129.143.98
    21 цагийн өмнө

    Яг vнэн.нам дагасан бехчvvд гэж Том биеээс цаашгvй толгой хоосон юмнууд яаж улс орныг удирдаж хегжvvлж чадах юм бэ?! 2 сайхан бехийн харамсалтай явдал арчаагvй АН Ариун-Эрдэнэ нараас л болсон доо.

    Хариулах