Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгах ажлыг зохион байгуулж байна

19 цаг 1 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ танилцууллаа. 

Б.Болор-Эрдэнэ: "Зургаадугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Иргэдээс хамгийн их гомдол ирж буй үйлчилгээг цахимжуулна. Одоогоор улсын хэмжээнд 660 үйлчилгээ цахимжаад байгаа.

Тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80,100 орчим иргэн тоон гарын үсгээ авсан. Иргэдийн хувьд гэрээ хэлцэл, банкны зээлийн үйлчилгээг биеэр очихгүйгээр авах боломж бүрдэж байгаа юм. Хурууны хээгээр биш тоон гарын үсгээр бүх төрлийн үйлчилгээ авна. 

Кибер аюулгүй байдлын тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамтай хамтарсан ажлын хэсэг гараад иргэний хурууны хээгээ өгсөн супермаркетууд, гоо сайхны салонуудын датаг устгах ажлыг зохион байгуулж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.66.158
    2022/05/26

    ХАНБҮРГЭДЭЙ ИХ ДЭЛГҮҮР

    Хариулах
  • 66.181.176.107
    2022/05/26

    mobicom skytel univision buh utasni companiud hee avdag

    Хариулах
  • 213.87.136.97
    3 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 192.82.89.66
    14 цагийн өмнө

    Өрхийн эмнэлгүүд чинь эмийн хөнгөлөлт бичүүлэхэд хурууны хээ авч байна шүү дээ

    Хариулах
  • 103.212.116.230
    16 цагийн өмнө

    Zuv

    Хариулах