БАРИМТ: Үл хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээг хэт бага тогтоож татвараас бултдаг ААН-үүд

Х.Батсайхан
2023/06/02

Манайхан нийслэл хотоо "Мега сити" гэж өргөмжлөх дуртай. Тэгвэл жинхэнэ мега ситинүүд төсвийнхөө ихэнх хэсгийг үл хөдлөх хөрөнгийн татвараас бүрдүүлдэг жишиг олон улсад бий. Гэтэл манай улсын хувьд, ААН-үүд өөрсдийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө хэт бага үнэлгээтэй байлгадгаас болоод төсөвт дэмжлэг үзүүлэх боломжгүй байдаг аж. Манайх татвараа тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр тооцож гаргаж  чаддаггүйгээс ААН-үүд хөрөнгөө хэт багаар үнэлж бүртгүүлж татвараас бултдаг байна.

Хотын төв “бетонон ширэнгэ” болж, иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөл хумигдан стандарт алдагдаж буй манай нийслэлийн хувьд уг нь энэ татвар нь амвдрах орчноо аварч үлдэх нэг хөшүүрэг байх бүрэн боломжтой. Гэвч дээр хэлсэнчлэн ААН-үүд үл хөдлөх хөрөнгөө бодит үнэлгээнээс нь хэдэн зуу дахин багаар үнэлүүлэх замаар татвараас бултаж иржээ.

Бид энэ удаа үл хөдлөх хөрөнгөө бодит өртгөөс нь хэт багаар үнэлэх замаар татвараас бултдаг ААН, эзэмшлийн барилгуудынх нь талаарх баримтуудыг хүргэж байна.

Хаппимарт ХХК-ийн барилга /Home plaza/

18.8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 184 сая төгрөгийн татвар төлөх ёстой боловч бүртгэлд 1.7 тэрбум гэж мэдүүлэн 17.4 сая төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, жилд 160 орчим сая төгрөгийн татвараас зайлсхийж байна.

Элбэг их дэлгүүр

7.8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, жилд 75 сая төгрөгийн татвар төлөх ёстой ч бүртгэлд 180 сая төгрөг гэж үнэлүүлэн 1.8 сая төгрөг төлдөг.  

Мандухай” зочид буудал

5.8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, жилд 5.8 сая төгрөгийн татвар төлөх ёстой ч бүртгэлд 17.6 сая төгрөг гэж үнэлүүлэн 200,000 төгрөг төлдөг.  

Гурван гал трейд

22.8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, жилд 228 сая төгрөгийн татвар төлөх ёстой ч бүртгэлд 1.2 тэрбум төгрөг гэж үнэлүүлэн  8.7 сая төгрөг төлдөг.  

Улсын их дэлгүүр

18.4 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 184 сая төгрөг төлөх ёстой ч  бүртгэлд 8.4 тэрбум төгрөг гэж мэдүүлэн 84.0 сая төгрөг төлдөг. 

Хотын төвд үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид ийнхүү бүртгэлийн аргаар улсад жил бүр улсад 2-20 дахин бага татвар төлж байгаа нь хотын төвд хэн дуртай нь барилга барьж, бетонон ширэнгэ болгон, иргэдийн эрхийг зөрчих шалтгаан болж байгаа юм. Хэрвээ зөв шийдлийг олж, татварыг үнэн зөв ногдуулж гэмээ нь хотын төвд баригдах барилгуудыг цөөрүүлэх нэг арга болж чадах юм. Бусад салбарт ногдуулдаг татварыг бууруулах хэмжээний нөлөөг үзүүлэх боломжтой.   




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.20
    2023/06/03

    Том газрууд нь хорголоо тоолсон амьтад шивдээ!! Торгооч!!

    Хариулах
  • 213.87.135.220
    2023/06/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 43.228.129.230
    2023/06/02

    ЖИЖИГХЭН ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ БИДНЭЭС ЖИЛ БҮР Л 90,000 СУУТГАДАГ ШҮҮ. ГЭТЭЛ ИЙМ ТОМ ГАЗРУУДААСАА ТАТВАРАА АВЧ ЧАДДАГГҮЙЛ ЮМ БНА ДАА.

    Хариулах