Х.Нямбаатар: “Шувуу” ажиллагааны хүрээнд энэ долоо хоногт нэр бүхий хүмүүсийг авчирна

Х.Батсайхан
2023/06/05

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх “Шувуу” ажиллагааны талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Шувуу” ажиллагааны хүрээнд хоёр тоо зарлагдсан. Эхлээд 92 хүний нэр зарлагдсан, дараа нь нэмэгдэж 120 гаруй болсон. Яг одоогийн байдлаар ажиллагааны хүрээнд 20 гаруй хүнийг Монголд авчраад байна. Тэдний дунд өөрсдийн сайн дураар ирж шалгуулж байгаа хүмүүс ч бий. Энэ долоо хоногт мөн тодорхой хүмүүсийг авчрахаар ажиллаж байна” хэмээн ярив.

Энэ долоо хоногт авчрах хүмүүсийн дотор “Нүүрсний” гэх хэрэгт шалгагдаж байсан н.Наранхүү гэгч байгаа гэдгийг сайд онцоллоо. Энэ хүн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа БНХАУ-аар дамжин БНСУ руу гарсан байжээ.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.172
    2023/06/07

    Хариулах
  • 213.87.90.49
    2023/06/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах