Мэргэжлийн рингэд Монгол нэрээр хүч үзэж байсан хоёр гадаад боксчин

Zuv.mn
2023/08/17

Мэргэжлийн боксын дэвжээнд манай улсын нэртэй ижил нэртэй хоёр тамирчин хүч үзэж байжээ. Нэг нь Уганда улсын боксчин Мустафа Монголиа 2009 оноос мэргэжлийн бокст хүч үзэн, 16 удаа тулалдсан аж. Харамсалтай нь, 2015 онд Жулиус Хитмэнийг нокаутаар буулгаж авснаас бусад 15 тулаандаа хожигдсон аж. Гэхдээ 15 ялагдлынхаа нэгд нь л хүнд цохилтоор унасан шаггүй тулаанч ажээ.


Харин хоёр дахь нь Tibet Mongolia буюу Төвөд Монгол гэдэг нэрээр тулалдсан индонез боксчин байна. Энэ тамирчин 1993, 1994 онд хоёр тулалдаж, хоёуланд нь ялагдсанаасаа хойш дахин дэвжээнд гараагүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна