Хамгийн амар хялбар аргаар илрүүлсэн хар тамхины хэрэг


Австралийн Нью Соут Уэльс мужийн цагдаагийн газар түүхэндээ хамгийн амар хялбар аргаар их хэмжээний хар тамхи илрүүлснээ өнөөдөр мэдээлжээ.

Даваа гарагийн өглөө Сидней хотын баруун хойд дүүргийн цагдаагийн хэлтсийн зогсоолд байсан эргүүлийн машиныг Toyota Hiace загварын микро автобус мөргөж гэмтээгээд зугтсан байна.

Хяналтын камернаас осол гаргагчийн хэн болохыг тодорхойлсон цагдаа нар удалгүй хотын захаас микро автобусыг олж саатуулахад дотор нь хар захын ханшаар $200 сая хүрэх үнэ бүхий 273 кг хэмжээтэй метамфетамин мансууруулах бодис тээж явсныг илрүүлжээ.

6fe5cd_meth_nsw_police_2_ph Австралийн цагдаа нар зүгээр сууж байгаад томоохон хар тамхины хэрэг илрүүлжээ6fe5cd_meth_nsw_police_2_x974 Австралийн цагдаа нар зүгээр сууж байгаад томоохон хар тамхины хэрэг илрүүлжээ

 

 

“Энэ бол Нью Соут Уэльсийн цагдаагийн газрын хамгийн амар хялбар аргаар илрүүлсэн хар тамхины хэрэг байлаа” гэж мөрдөн байцаагч Глин Бэйкер өнөөдөр орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Тэрээр цааш нь ярихдаа “Өчигдөр энэ залуугийн хувьд хамгийн азгүй өдөр нь байсан бололтой. Ийм хэмжээний хар тамхи тээж яваад цагдаагийн машинтай мөргөлдсөн тохиолдлыг би лав огт сонсож байгаагүй” гэжээ.

Цагдаа нар одоо 26 настай жолоочийн ард ямар хэлхээ холбоо байгааг мөрдөн шалгаж байгаа гэнэ.

Тэрээр хар тамхи наймаалсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нийт гурван хэрэгт буруутгагдаад байна.

 

Эх сурвалж: The Guardian



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна