Монголчууд эрт үеэсээ эхлэн шувууг шувууг туг сүлдэндээ тахин шүтэж, ахуйн амьдралдаа гаршуулан түүгээр ан ав хийж байсан түүхэн уламжлалтай. 

Энэхүү уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой "Хуралдайн Наадам-Шонхорын баяр" ирэх сарын 17-нд "Чингис хааны хүрээ" аялал жуучлалын цогцолборт болох гэж байна.

Шонхорын наадгайг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох, Биет бус соёлын өвийг сэргээх зорилгоор Монгол Шувуулахуйн клуб, Монголын Этноспортын Холбоо, Монголын Шувуулахуйн холбоо, зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа ажээ.