Юань сүүлийн арван жилийн оргил ханшдаа хүрлээ

2020 оны 01 сарын 15

Монгол банкнаас зарласан ханшаар юанийн албан ханш 397.34 төгрөгтэй тэнцлээ. Юанийн ханш 397 давсан нь сүүлийн 10 жилтэй харьцуулбал түүхэн дээд оргилдоо хүрсэн байна.

Найман шарга валют арилжааны төв дээр өнөөдөр нэг юанийг 398.5 төгрөгөөр худалдан авч, 400.5 төгрөгөөр зарж байна.

Олон улсын зах зээл дээр БНХАУ АНУ-тай худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах товтой байгаа. Энэ үйл явцтай холбогдуулан олон улсын зах зээлд юанийн ханш сүүлийн хэдэн сар дээд хэмжээндээ хүрээд байгаа билээ.

Манай улсын хувьд нийт гадаад худалдааны 65 хувийг БНХАУ-тай хийдэг. Юанийн ханш өсөж буй нь импортын бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг билээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.