ОУ-ын хэвлэлүүдийн ТОЙМ: Монгол Улсын Засгийн газар юунаас болж огцорсон бэ?

Х.Есү
2021/01/26

Энэ талаар Энэтхэгийн Newindianexpress.com сайтад “МУ-ын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Ковид-19-тэй холбоотой эмнэлгийн эмчилгээний дуулианы улмаас огцорч байна.

Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх  Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Ардчилсан намаас улс төрийн хямрал зохион байгуулсан гэж буруутган пүрэв гарагийн орой огцорлоо. Улаанбаатар хотод Ковид-19-өөр өвдсөн шинээр амаржсан эмэгтэй болон нярайг тусгайрлах байр руу шилжүүлэхдээ нимгэн нөмрөг болон углааштай авч явсантай холбоотой цуглаан зарласан.

Энэхүү үйл явдал нь У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын олон жилийн турш үргэлжилсэн улс төрийн өрсөлдөөний цаана гарч байгаа юм.

У.Хүрэлсүх ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгатай өрсөлдөх магадлалтай нэр дэвшигч гэж тооцогдож байгаа бол мөн чинээлэг бизнесмэн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд өөрийн нам дотроо өрсөлдөж байна.

Монгол улсын 3.2 сая хүнд үзүүлэх төрийн үйлчилгээний сул дорой, Эдийн засгийн хямралтай байдалд нэрвэгдсэн бөгөөд тэдний тэн хагас нь Улаанбаатарт амьдардаг.

Далайд гарцгүй өргөн уудам орон нь эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг Зөвлөлт засгийн үеийн  ивээн тэтгэгч Москва болон уул уурхайн экспортынхоо 90 гаруй хувийг худалдаж авдаг бүс болох Хятад хоёрын аль алинаас нь улс төр, эдийн засгийн хараат бус байдлаа хадгалахыг хичээдэг, гэсэн бол Hindustantimes.com сайтад У.Хүрэлсүх мэдэгдэлдээ "Хариуцлагыг өөр дээрээ хүлээж, олон нийтийн шаардлагыг хүлээж авах ёстой" гэж мэдэгдсэн. Түүнийг огцруулах асуудлыг парламентаар батлах шаардлагатай. Мөн энэхүү эсэргүүцлийн жагсаал нь эрүүл мэндийн салбарын өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь халахад хүргэсэн бөгөөд МУ-ын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд мөн огцрох өргөдлөө өгсөн.

 Харин Щвейцарийн Swissinfo.ch сайтад “Ковид-19 жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо” Ерөнхий сайд У.Хүрэлсүх пүрэв гарагт огцрох өргөдлөө өгөхдөө "Хариуцлагыг өөр дээрээ хүлээж, олон нийтийн шаардлагыг хүлээн авах ёстой" гэж мэдэгджээ.Түүний оронд ЗГХЭГ-ын дарга Лувсаннамсрайгийн Оюун-Эрдэнэ томилогдоно гэж Монцамэ мэдээллээ 

гэх мэтчилэн АНУ-ын Reuters.com ,  Сингапорийн Channelnewsasia.com, Пакистан улсын Thenews.com.pk , Малайз улсын Thestar.com.my, Англи улсын Independent.co.uk, Ази, Номхон далайн бүс нутгын Thediplomat.com, Хятадын Chinadilyhk.com, Хонконкийн Greenwichtime.com, Эчука-Моамагийн бүс нутгийн Riverineherald.com.au, Bloombergquint.com, Japantimes.co.jp зэрэг 10 гаруй орны 20 гаруй сайтуудад мэдээллэсэн байна.




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.13
    2021/02/16

    Хүрэлсүхийн засгийн газар алдсан юм ч бий онсон.юм ч бий.алдсанаасаа онсон нь илүү байсан харин ёрөнх ий сайд хүрэл сүх нь огцордог нь буруу маш том.алдаа болсон нэг үгээр хэлбэл өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлынхаа эцсийн үзсэн бол ард түмэн хүндлэх байсан хамгийн хүнд цаг үед ард түмэнээ орхин огцрох нь тангараг өргөсөн цэргийн хүнд байж боломгүй алдаа уучилж боломгүй оноо

    Хариулах
  • 192.82.75.247
    2021/01/30

    Яг үнэндээ бол Сарангэрэл, Нямхүү 2 хариуцлагатай үнэн сэтгэлээсээ ажилласан бол анхан шатандаа бүр эмнэлэгийн бэлтгэлийг хангуулсан бол зохих, заавар журмыг гаргасан бол ийм огцролт болохгүй байсан. Худлаа попроод ТВ саларгүй л байсандаг. Зүгээр байж гэнэт огцолоо гэхгүй байсан шүүдээ. Хангалттөй мөнгө байсан, улс орноороо дэмжиж хорионд орсон өөр яах гэж.

    Хариулах
  • 66.181.188.172
    2021/01/30

    Ацаараа зангарагтай байхав дээ. Зугтаасан хулчгар

    Хариулах
  • 150.129.141.210
    2021/01/30

    Хүрэлсүх албан тушаалын гаж донтон

    Хариулах
  • 202.70.44.116
    2021/01/29

    Хүрэлсүхийг хараад бүр биширч орхлоо. Албан тушаалын донтон лав биш юм байна. Зангарагтай удирдагч юм байна.

    Хариулах
    • 139.5.218.148
      2021/01/30

      Ерөнхийлөгч боло х гэж байгаа юм бишүү

  • 202.126.88.162
    2021/01/28

    Vhsen har hvvr buun bantan hutgachaad odoo bas yu sedeed yu shinshleed ywaa ymb

    Хариулах
  • 66.181.161.69
    2021/01/27

    Хүрэлсүх шиг улс төрч алга даа.Хаялаа гээд байгаа хүмүүс ажлыг нь хийлгэхгүй яасан юм.Огцор гээд л байсан биз дээ

    Хариулах
  • 122.201.21.48
    2021/01/27

    Зохион байгуулалтай огцоролт гэж үзэхээс өөр арга алагдаа Ийгле телезийхнийг авчирч байгаад бичлэг хийж цацуулаад худлаа сүржигнэж огцорч Монголын төрийг доромжиллоо.Монголын төр ийм хэврэг иймхэн юманд огцроод байдаггүй юм шүү дээ.Ерөнхийлөгч болох бодолтой байсан юм бол үнэнээ хэлээд өрсөлдөөд гарахад ард түмэн уухайлаад л гаргах байсан.Сү.Батболдтой холбоотой хэрэгт орооцолдоод аргаа бараад арчаагүй арга хэрэглэж Монголын төрийг гутаалаа.Эр хүн шиг Монгол цэргийн офцер хүн шиг байж чадсангүй.

    Хариулах
  • 59.153.112.15
    2021/01/27

    Хүрэлсүх ЗГ аа хаяж огцорсон хүн ерөнхийлөгчид өрсөлдөх эрхгүй.Хэрэв өрсөлдөх гэж байгаа бол 1.5 тэрбумын орлогоо нотлох шаардлага тай.Ямар ч бизнeс эрхэлдэггүй хүн яахаараа тийм орлого хуримтлуулсан юм бэ

    Хариулах