Гал түймрийн улмаас нэг хүн нас барлаа


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид нэгдүгээр сарын 29-ний өдрийн 02:40 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид  02:48 цагт очин, 35 минут ажилласны эцэст галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна