ВИДЕО: МАН-аас нэр дэвшигчдийн албан ёсны нэрс батлагдлаа

2020 оны 05 сарын 18

Өнгөрсөн бямба гарагт УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх эрхээ авсан улс төрийн нам, эвслүүд Бага хурлаа цахимаар явуулж, эрх баригч намаас бусад нь нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулсан билээ. Харин өнөөдөр МАН-ынхан 76 нэр дэвшигчээ албан ёсоор олон нийтэд зарлалаа. 

Намаасаа 2020 оны УИХ-д нэр дэвшигчдээ тодруулахдаа дараах гурван үндсэн шалгуур, зарчмыг баримталсан байна. Тодруулбал,  

Нэгдүгээрт, ёс зүйтэй, эх орноо гэсэн итгэл сэтгэл

Хоёрдугаарт, мэдлэг боловсрол

Гуравдугаарт, төр түших туршлага чадвар гэсэн шалгууруудыг гол зарчим болгож нэр дэвшигчдээ сонгосон байна.

Ингэснээр 60 тэрбум, ЖДҮ гэх тодотголтой хэрэгт холбогдсон нөхдөөсөө салсан аж. Дашрамд дуулгахад, МАН-аас нэр дэвшигчдийн 60 орчим хувь нь залуучууд байна.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 18
103.229.121.158
???

Монголын улс төрд өнөөдөртөө Н.Энхбаяр шиг хэрэгтэй хүн алга даа. Идсэн уусан, нааш цааш болгосон юм байдаг л байх. Гэхдээ одоо төрд байгаа хүмүүсийг бодвол хорхойд хоргүй шахуу, далайгаас дусал амссан төдий л байгаа. Энхбаярыг дэмжицгээе.

Yu ve(98.113.248.233)
2020 оны 05 сарын 18

Yooyo! Nudee neegeech! Ee chaavaas! Enhbayaraar udirduulbal bugd tolgoigoo shavart zooloo gesen ug! Uls orniig ingej udirddaggui yum!