Шүүмжлэлт сэтгэлгээ (critical thinking) нь Дэлхийн эдийн засгийн форумаас онцолсон 2030 он гэхэд ажлын байранд шаардагдах хамгийн чухал ур чадваруудын нэг юм. Уг чадвар нь аливаа бэрхшээл, асуудлыг шийдэхийн тулд өгөгдсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийх үйл явц юм.
Энэ нийтлэлд бид ажлын байран дээрээ шүүмжлэлт сэтгэлгээний чадвараа хэрхэн сайжруулж, сайн ажилтан болж чадах аргаас хуваалцах болно.
Яагаад шүүмжлэлт сэтгэлгээ чухал вэ?
Ажил олгогчдод хурдан хугацаанд зөв шийдвэр гаргаж чаддаг хүмүүс маш их хэрэгтэй байдаг учраас шүүмжлэлт сэтгэлгээтэй хүмүүс эрэлт ихтэй байдаг. Энэ чадвар нь танд дараах зүйлсэд тусална. Үүнд:
Шүүмжлэлт сэтгэлгээний үе шатууд
Хүчирхэг ажилтан болохын тулд шүүмжлэл сэтгэлгээгээ сайжруулах хэд хэдэн арга байдаг.
1. Өөрийгөө илүү ухамсарласан байх
Өөрийгөө ухамсарласан гэдэг нь өөрийн сэтгэн бодох үйл явц, үнэт зүйл, ёс суртахуун, ёс зүй болоод итгэл үнэмшлээ сайтар бодож тунгаах гэсэн үг юм.Та юунд итгэдэг вэ? Эдгээр үнэт зүйлээ та өөрийн бодолдоо хэрхэн тунгаасан бэ? Өөрийн дуртай, дүргүй зүйлээ бодитойгоор бодож үзээрэй. Өөрийн давуу тал, сул талаа мэдэх нь танд зарим нэг нөхцөл байдалд хандаж байгаа арга барилаа тодорхойлоход тусална.
2. Өөрийн сэтгэн бодох үйл ажиллагааг ойлгох
Өөрийн мэдээллийг хэрхэн хүлээн авч боловсруулж байгаагаа тодорхойлж, үнэлэх. Өөрийгөө хэрхэн бусдыг сонсож тайлбарладаг мөн мэдээлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдгээ ойлгох нь ажил дээрээ сэтгэх чадвараа илүү үр дүнтэй ашиглахад тусална.
Шүүмжлэлт сэтгэлгээтэй хүн байна гэдэг нь өөрийн буруу үйлдлүүд болоод түүнийгээ өөрийн шийдвэрт хэрхэн нөлөөлж байгаатай санал нийлж хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Ажил дээрээ чухал шийдвэр гаргахын өмнө өөрийн оюун бодолдоо дүгнэлт хийхэд цаг гаргах хэрэгтэй.
3. Аливааг урьдчилан таамаглах чадвараа хөгжүүл
Шийдвэр гаргахаасаа өмнө таны гаргасан шийдвэр бусдад хэрхэн нөлөөлж, ямар хариу үйлдэл хүлээн авч болохыг урьдчилан харах нь маш чухал. Мөн гарч болох эерэг, сөрөг үр дүнг заавал тооцож үзэх хэрэгтэй. Ажил дээрээ гаргаж байгаа өөрийн шийдвэрээ ямар хариу үйлдэл авах боломжтойг урьдчилан таамаглах нь танд алдаагүй шийдвэр гаргахад тусална.
4. Үр бүтээлтэй сонсох дасгал хийх
Үр дүнтэй сонсох нь шүүмжлэлт сэтгэлгээний хамгийн чухал элемент. Хамт ажилладаг хүмүүс болон удирдагчийнхаа үгийг анхааралтай сонсох хэрэгтэй.Тэдний үзэл бодол дээр анхаарлаа төвлөрүүлж, оронд нь өөрийгөө тавьж үзэхэд суралцах хэрэгтэй. Тэдний юу хүсэж байгаа танаас ямар хүлээлттэй байгааг маш сайн ойлгох нь танд үр дүнтэй харилцаа бий болгоход тусална.
5. Асуулт асуух
Сайн мэдэхгүй байгаа бол эсвэл сайн ойлгоогүй бол заавал асуулт асуу. Бүх жижиг хэсгүүдийг зөв гэж баталгаажуулж бүх зүйлийг яаж хийхээ мэдсэн үедээ л ажлаа эхэл. Өөрийгөө үнэхээр зөв ойлгосон эсэхээ, сонсоогүй үлдсэн жижиг хэсгийг ч орхилгүй ойлголтоо шалгаж лавлаж асуух нь таныг шийдвэр гаргахдаа гаргах алдааг багасгана.
6. Өөрт байгаа туршлагаа үнэлэх
Шүүмжлэлт сэтгэлгээндээ тулгуурлан шийдвэр гаргахын тулд тухайн шийдвэр гаргахад өөрт тань хэрэг болж болох өмнөх туршлагаа хэрэглэж сурах хэрэгтэй. Урьд нь та үүнтэй адил бэрхшээлтэй нүүр тулж байсан уу? Та тэндээс юу сурсан бэ? Биеэ даан судалгаа хийж, баримтуудыг эрэмбэлж өмнөх туршлагаа одоо байгаа нөхцөлдөө ашиглаж чадах нь таныг байгаа ажил дээрээ хамгийн үр дүнтэй шийдвэр гаргахад тусалж чадна.
Л.Дэлгэрмаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна