НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Оргил сонгогджээ


Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны Бага хурлын IV цахим хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө.

Тус хуралдаанаар нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг сурталчлах, холбооныхоо цаашдын 15 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох “Хөгжлийн хөтөлбөр -2030” бодлогын баримт бичгээ хэлэлцэн баталсан байна. Мөн хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгож, МАН-МАХН-тай нэгдэх гэрээний хүрээнд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ өргөтгөжээ. 
Өнгөрсөн хугацаанд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдагва МАН-ын Намын байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогдсон тул түүний оронд саяхан Удирдах зөвлөлийн хурлаас генсекийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдож байсан Б.Оргилыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 98 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгосон байна.  
Б.Оргил нь Хан-Уул дүүрийн Монгол Арлын Намын хорооны Улс төрийн ажилтан, Хан-Уул дүүргийн НАМЗХ-ны дарга,  НАМЗХ-ны Хяналтын хорооны дарга зэрэг албыг хашиж байсан туршлагатай, мерит зарчимаар дэвшин ажиллаж буй залуу удирдагч юм. 
Харин НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар, Удирдах зөвлөлийн гишүүдээр Магнай Трейд группын Ганзоригийн хүү Дашням, “ГОК”-ын Бадамсүрэнгийн Бадрах, Ардын Чулууны Ганзориг, Болдын Баттулга, Ганбатын Анархүү, О.Өнөржаргал нар сонгогджээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна