Хөвсгөлд газар дахин хөдөлжээ

С.Гандэлгэр
2021/08/24

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас баруун зүгт 84 километрын зайд өчигдөр 16 цаг орчимд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Үүнээс өмнөхөн үүрийн 4:37 цагт тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвөөс хойш 74 км зайд 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн. 

Байгалийн энэ үзэгдэл нь энэ оны нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл аж.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 61.115.30.9
    2021/08/24

    Tegeed heden ballyn huchtei hudulsun yum be?

    Хариулах